Дөрвөн жилд нэг тохиох онцгой өдөр төрсөн 1973 хүн байна
2020-02-29

 

Өнөөдөр 2020 оны хоёрдугаар сарын 29. Энэ өдөр дөрвөн жилд нэг удаа тохиодог. Өндөр жил буюу нарны зурхайн ёсны гурван зуун жаран зургаан хоногтой жил тохиож буй билээ. Өндөр жилийн хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүн төрсөн өдрөө дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тэмдэглэдэг. 

 

Дэлхий дээр дөрвөн сая хүн хоёрдугаар сарын 29-нд төрсөн тухай статистик мэдээлэл бий. Харин Монголд 1973 хүн энэ өдөр төрснөөс 60 хувь нь эмэгтэйчүүд аж.

 

Монгол улсад 1950 оноос хойш эхлэн шинээр мэндэлсэн хүмүүст албан ёсоор төрсний  гэрчилгээ олгож эхэлсэн байдаг. Ингээд 1952, 1956, 1960, 1964, 1968, 1972, 1976, 1980, 1984, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 оны 2 дугаар сарын 29-нд мэндэлсэн хүмүүст төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.


Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин