"COVID-19" илрүүлэх оношлуурыг дөрвөн аймагт ашиглаж байна
2020-02-29

 

Япон Улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх оношилгоог Монгол Улсад хийж байгаа билээ.

 

Өнөөдрийг хүртэл сэжиглэгдсэн 300 гаруй тохиолдолд тус оношлуурыг ашигласан. Монгол Улс эхний ээлжинд 200 оношлуурыг хүлээж авсан. Дараа нь 1000 оношлуур авсан бол тун саяхан ДЭМБ-аас 3000 оношлуурыг хүлээлгэн өгчээ. 

 

Эдгээр оношлуурыг Улаанбаатар хотод болон Ховд, Дархан, Орхон, Дорнод аймагт ашиглаж байгаа аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин