Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2020-03-01

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2020 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл,  Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 12-17 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 6-8 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин