БНСУ дахь монголчууд: “Харимаар байв ч одоо биш”
2020-03-02

БНСУ-д COVID-19 вирусийн халдвар тээгч 3526-д /2020.03.01/ хүрээд байна. Сөүлд 82, Инчонд 6, Дэжон 13, Чонбуг 5, Гванжү 9, Улсанд 17, Пусанд 81 иргэн халдвар авсан нь тогтоогджээ. Манай улсын 48 мянга гаруй иргэн Солонгост сурч, ажиллаж амьдарч байна.

 

Хүн хамгийн түрүүнд элэг нэгтнүүддээ л санаа зовдог аж. Өдрөөс өдөрт нөхцөл байдал хүндэрч, өвчин хурдацтай хүрээгээ тэлж буй энэ цагт тэд минь хүний нутгийн хаахна эх орноо бодсон шиг алхаж яваа бол? Бид  эх орондоо, ижий аавынхаа дэргэд байна. Харин хайртай бүхнээсээ хол харьд суугаа монголчуудад минь харих хүсэл төрж л суугаа даа...

 

Ингээд БНСУ дахь 48 мянган монгол иргэний төлөөлөл О.Одбаатартай онлайнаар ярилцлаа. Эдний гэр бүлийг онцолсон учир нь цахим хуудсандаа нийтэлсэн эхнэр гитардаж, нөхөр дуулсан, хүүхдүүд бүжиглэсэн өөдрөг, гэгээн бичлэгтэй холбоотой. Энэ гэр бүлийн тэмүүлэл дүүрэн маргаашийн төлөөх хүслээр тив дэлхийд тархан суурьшсан элэг нэгтнүүддээ итгэл түгээх гэсэн юм.

 

О.Одбаатар эхнэр, гурван хүүхдийн хамт

 

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө болоод гэр бүлээ танилцуулахгүй юу? БНСУ-ыг хэзээ зорив. Аль хотод аж төрж байна вэ?

 

-Сайн байцгаана уу. Намайг Одсүрэнгийн Одбаатар гэдэг. Эхнэр дөрвөн хүүхэдтэй. Одоогоор эхнэр, гурван хүүхдийн хамт Сөүл хотод тав дахь жилдээ амьдарч байна.

 

-Өнөөдрийн байдлаар амьдарч буй хотод тань нөхцөл байдал ямар байна вэ? COVID-19 вирусийн халдвараас танай гэр бүл хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар албан ёсоор хөл хорио тогтоосон зүйл байхгүй. Харин сургууль гуравдугаар сарын 2-нд орох байснаа 9-нд болж хойшилсон. Цэцэрлэг мөн хоёрдугаар сарын 25-наас хойш гуравдугаар сарын 9-ныг хүртэл амарсан байгаа. Энд Солонгос, Монгол гэлтгүй бүгд аюулгүй байдлаа бодоод гэрээсээ гарахгүйгээр зохих хэмжээнд эрүүл мэндээ сахин хамгаалж байна. Гадуур хөл хөдөлгөөн эрс багассан байна лээ. Манай гэр бүлийнхэн ариун цэврээ сахиад гангатай арцаар утаад, халуун аарц уугаад, тараг бүрж идээд л дархлаагаа дэмжээд гэртээ байна. Сая хэд хоног гэрээсээ гаралгүй байж байгаад өчигдөр уул руу алхаж эрүүл агаарт гараад ирсэн. Мэдээж ариутгагч бодис, амны хаалт, бээлийг байнга хэрэглэж байгаа.

 

-Хүний нутагт амьдрал ямар байна вэ? COVID-19 ажил эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байна.

 

-Солонгост сайхан зүйл зөндөө. Гэхдээ эх орныг минь яаж гүйцэхэв дээ. Миний хувьд COVID-19 вирусээс сэргийлээд ажилдаа явахгүй нэлээн хэд хонож байна.

 

-Бага насны гурван хүүхэдтэйгээ байгаа учраас айдас төрж байгаа болов уу? Монголд COVID-19 вирус илрээгүй гэхээр харимаар, буцмаар санагдах юм уу?

 

-Ийм үед эх орондоо буцах хүсэл төрөхгүй байна. Би ч гэлтгүй ер нь ийм эрсдэлтэй үед монголдоо очих хүсэлтэй хүн цөөн байгаа болов уу. Жирийн өдрүүдэд эх орондоо, ээж, ах дүүстээ очихыг боддог л юм. Хамгийн их гэгэлзэж буцмаар санагддаг үе цагаан сар, наадам шүү дээ. Эхнэр, хүүхдийнхээ хамт байгаа тул маш их болгоомжилж байна.

 

О.Одбаатар эхнэр, гурван хүүхдийн хамт

 

-Хаа хаанаа гайт вирус хэзээ намжихыг мэдэхгүй суугаа энэ цаг дор танай гэр бүлийн өөдрөг гэгээн бичлэгийг үзээд олон хүн сэтгэлдээ гэрэл асааж сууна. Эхнэр нь гитардаад, нөхөр нь дуулаад, хүүхдүүд нь бүжиглээд л. Танайх урлагийн гэр бүл үү?

 

-Манайх урлагийн гэр бүл. Манай өвөө, эмээ, аав, ээж бүгд урлагийн хүмүүс. Манай эхнэр бүжигчин мэргэжилтэй. Би бичлэг хийж, гэрэл зураг дарах хоббитой. Авсан зураг, бичлэгээ сошиал орчинд байршуулах дуртай. Гэр бүлийнхээ зураг, дуулж хуурдсан бичлэгээ тавьж буй зорилго маань бусдад гэр бүлийн хайрыг мэдрүүлэх зорилготой.

 

-Монголоо санахдаа аялдаг сайхан дуу бий биз? Гэр бүлийнхээ аль нэг нандин дурсамжаас хуваалцаж болох уу?

 

-Мэдээж дуулах дуртай. Хэн ямар дуу эхэлнэ. Түүнийг дагаад л дуулна. Манай гэр бүлийнхэн хооллож дуусаад шуугилдаад, дуулаад л суудаг юм. Эхнэртэйгээ Дорнодын театрт хамт ажилладаг байхдаа танилцаж байсан. Хамт бүжиглэдэг байхдаа эхнэртээ зориулж дуу зохиож өгөөд уярааж явлаа /инээв.сур/. Жаахан хүүхдүүд байхдаа танилцаад 24 жил болжээ. 1999 онд том хүү маань мэндэлсэн.  Хүү маань одоо том залуу болчихсон цэргийн алба хаагаад ирсэн. Цаг хугацаа хурдан юм.

 

Том хүү

 

-Эх орондоо нэг мөр буцаж ирээд зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарна биз дээ?

 

-Тэгэлгүй яахав хэзээ нэгэн цагт Монголдоо очих нь тодорхой. Одоогоор үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод л зүтгэж байна.

 

-Сүүлийн асуултыг танд үлдээе. Элэг нэгтнүүддээ хандаж хэлэх үг байгаа болов уу?

 

-Би зөвлөгөө өгдөг хүн биш л дээ. Гэхдээ манай гэр бүл хайр, үнэнч байдлыг эрхэмлэдэг. Тийм учраас залуучууддаа дэлхийн хаана ч гэсэн гэр бүлээрээ амьдрахыг хичээгээрэй гэж уриалмаар байна. Солонгос дахь монголчууд маань гэр бүлийнхээ төлөө эрүүл байх хэрэгтэй шүү. Маскаа сайн зүүгээд бүгдээрээ вирусийн халдвар намжтал хичээцгээе гэж хэлье дээ.

 

 

Насан туршийн ханиа гээд

Найз нь чамайг сонгосон юм

Найз нөхдөөсөө илүүгээр

Найз нь чамдаа сайн шүү...

 

***

 

Хөөрхөн биш ч гэсэн

Хайрыг минь булаасан хонгор охин минь

Хөөрүү сэтгэлд минь нэгийг бодогдуулсан

Уяхан занг чинь

Би мартъя гэвч мартаж чадахгүй юм

Хайр гэдэг чинь энэ л юм болов уу

 

1990-ээд оны залуусын дурсамж сэргээж, сэтгэл хөвсөлзүүлэх эдгээр дууг эхнэр нь гитардаж, О.Одбаатар эвлэгхэн дуулах аясад томоогүй үрс нь ард нь бужигнасан ийм нэгэн гэр бүлийн бичлэг гайт вирусээс болж гуньж гутарч суугаа хэн бүхэнд хайр түгээж байна.

 

Тийм ээ, амьдрал үргэлжилнэ. Ахиад бид зөндөөн удаан амьдарна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Manaihan gej hudlaa peklamdsan humuus bh um aa daruuhan bgaach zurag hurrguu tavaiad teneg um
2020-03-06
Тэнд ажилж амьдардаг нь ирэхгүй ээ, угаасаа мөнгө хөөсөн хамаатан садан бусдыгаа боддоггүй харласан гарууд... Харин ирэх ёстой янз бүрийн шалтгаантай явснаа ирүүлсэн нь дээрээ.
2020-03-04
Хонгороо:
Одоо бол гадаадыхныг бүр оруулахгүй, ирэх ёстой шалтгаантай бгаа монголчуудаа татаж бсан нь дээрээ. Тийз нь улсаас гарч бгаа биш.Өвчин тархсан газар байлгаад өвдхөд эх орны чинь нэр л гарна биздээ ялгаагүй тэндээ ч хүрхээ хүрвэл 1.1ндээ тарааж халдварлуулна. Ирүүл ирүүл. Солонгостоо дарагдлаа гээд хэзээ хойно энд баахан далд хэлбэрийн хүмүүс ирүүлж бснаас ном ёсоор нь ирүүлж арга хэмжээгэ авч ажигла...
2020-03-04
За угаасаа л эх орондоо биш солонгост амьдардаг хүмүүс л бнашдээ. Тийм хүмүүс ирий гэхгүйшдээ, худлаа попрохын. Томилолтоор явсан, тэмцээн уралдаан, эмнэлэг гэх зэргээр урт богино визтэй явсан хүмүүс л гэнэт хил хаагаад тийз нь цуцлагдаад түгжигдсэн бгаашдэ. Бага багаар нь монголруу татаж хөл хорионд тусгаарлаж ажиглаад гаргахын оронд өвчин тархаад бгаа газар удаан түгжих тусмаа л эрсдэл ихсэнэ биздээ. Гадаадыхнаа л бүр оруулахгүй бна биздээ.
2020-03-04
иргэн:
наашаа ирэхгүйн маш зөв. энэ өвчин хэзээ дуусахыг хэн ч баталж чадахгйү байгаа. тийм учир монгол ахан дүүсээ бодоод наашаа ирж хэрэггүй. наад өвчин чинь эрүүл мэт 1 сар байдаг гэс эн. нөгөө талаар монгол солонгосын дэргэд эмнэлэг зүй маш муу.
2020-03-04
Эрүүл энхийг хүсье золбоотой айл
2020-03-02
korea:
huts
2020-03-02
Монгол:
Ямарч тохиолдолд вирус чирч ирж болохгүй. Нэгэнт л тэнд амьдрал дээр гээд л явсан юм чинь тэсэх хэрэгтэй. Ковид чирээд ирэх юм бол энд ирсэн гээд аврагдахгүй. Эмчилгээний хувьд Солонгос арай дээр байх. Өөрсдийгээ сайн хянах хэрэгтэй, нэгэнт ирвэл эргээд явах нүүршүй болно.
2020-03-02
Тэнд ажилж амьдардаг нь ирэхгүй ээ, угаасаа мөнгө хөөсөн хамаатан садан бусдыгаа боддоггүй харласан гарууд... Харин ирэх ёстой янз бүрийн шалтгаантай явснаа ирүүлсэн нь дээрээ.
zarim ni ggui zarim neg ni mgl d irchee l mgliin muu muuhaig gaigaa l tvrgen harih min gj yaridg shd zunduu tiim hvmvvstei taarsaan
2020-03-02
Зочин:
Tendee baiz bai end azil tsalin muu huuhdud ee bolovsrol olgohod amidralaa deeshluul
2020-03-02
Эрдэнэт:
Хөгжилтэй гоё гэр бүл. Эрүүл энхийг хүсье.2 том бүүүүүр мундагв Амжилт.
2020-03-02
Төрийн далбаа буруу
2020-03-02
korea:
huts