ШШҮХ-ийн газрын дэд дарга асан Д.Адилбаярт ял оноов
2020-03-03

 

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Адилбаяр, Б.Цолмон нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль өгөх/ 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт / хахууль авах/ тус тус заасан хэргийн шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 02-ы өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.


Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Адилбаярыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,


Шүүгдэгч Б.Цолмонг өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,


Шүүгдэгч Д.Адилбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 18.000.000 төгрөгийн торгуулийн ял,


Шүүгдэгч Б.Цолмонд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 13.500.000 төгрөгийн торгуулийн ял оноолоо.


Мөн Д.Адилбаяраас 35.000.000 сая төгрөг, Б.Цолмонгоос 5.000.000 төгрөг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Хэргийг нэхэн сануулбал Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр нарыг шалгасан билээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
h:
avlagiin gemt heregt torguiliin yl ch geh shig uhseniih n shiitgel bdag ym zugeer l nerteigeer n avlagiin tatvar geed gargachaach horj shiitgej hurungiin huraaj ahij turiin albahg oirtuulah ch hereg bhgui
2020-03-08
Ингэж байхаар зүгээр тавиад явуулчихгүй
2020-03-03
Ийм л хэргийн төлөө сүр дуулиан болоо юу? Төрд энэ бдал газар бүрт бгаа. Ж: төрийн сан
2020-03-03