ШУУД: Газраа орон сууцаар сольсон иргэдэд түлхүүр гардууллаа
2020-03-03

 

Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн газрыг оронсууцаар солих захирамжийг нийслэлийн Засаг дарга гарган, хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  газраа орон сууцаар солих хөтөлбөрт хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулж өгч байна.

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: 

 

-Нийслэлийн иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Үүнийг шийдвэрлэхээр төр, засгийн зүгээс олон арга хэмжээ авч байна. Өнөөдрийн хэрэгжүүлж байгаа моргейжийн зээлд хамрагдах боломжгүй байгаа иргэддээ хандсан олон бодлогыг нийслэлийн ОСК-иар дамжуулан хэрэгжүүлж байна. Түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх бодлогыг хэрэгжүүлж байна. Та бүхний амьдрал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе гэлээ. 

 

"Иргэдийн газрыг зах зээлийн үнээр өндөр үнэлж байгаа. Газрын хэмжээ, үл хөдлөх хөрөнгөөс шалтгаалаад зарим айлууд гурван байр авч байгаа. Энэ ажлын хамгийн чухал зүйл нь гэр хороололд ногоон орон сууц хөгжүүлэх асуудал юм" гэж НОСК-ийн дарга Б.Сүхбаатар мэдээлэв. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hezee hailaast chingeltei doloon duudaliig oron suuzjuulah ve?
2020-03-03