Сар шинээр иргэд гэртээ архидан согтуурах тохиолдол ихээр гарсан
2020-03-04

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээлэл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр нар оролцов. 

 

Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хоёр дахин өсөв

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг буюу гэр бүлийн хүчирхийллийн төрлийн гэмт хэрэг 83 хувиар буурчээ. Мөн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 79.8 хувиар, үүн дотор хүчиндэх гэмт хэрэг 36.3 хувиар буурсан байна. Хулгайлах гэмт хэрэг 6.8, дээрэмдэх гэмт хэрэг 16.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин хүрээлэн буй орчны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 дахин өсчээ.

 

Насанд хүрээгүй 37 иргэн эрүүлжүүлэгджээ

 

Монгол Улсад бүртгэгдэж буй гэмт хэргийн бүтцийг авч үзэхэд сүүлийн 20-30 жилийн турш дараах хоёр бүлэг гэмт хэрэг 75-80 орчим хувийг эзэлсээр иржээ. 

 

НЭГ: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгай, дээрэм, залилан/ хоёрдугаар сарын байдлаар нийт гэмт хэргийн 65.2 хувийг эзэлжээ.

 

ХОЁР: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /зодолдох/

 

Хоёр сарын байдлаар гэмт хэрэгт 1734 хүн холбогдсон байна. Эдгээр 44.9 хувийг 18-24 насны залуус эзэлж байгаа юм. Энэ насны иргэдийн 53 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Мөн хоёр сарын хугацаанд насанд хүрээгүй 37 иргэн эрүүлжүүлэгджээ.

 

Сар шинийн өдрүүдэд согтуугийн дуудлага 7.2 хувиар өссөн 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн байгууллага хоёрдугаар сарын 13-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа. Сар шинийн өдрүүдэд /шинийн нэгнээс дөрөвнийг хүртэлх хугацаа/ цагдаагийн байгууллага 5869 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 186 нь гэмт хэргийн шинжтэй бусад нь зөрчлийн, согтуугийн дуудлага эзэлжээ. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага мэдээлэл сар шинийн өдрүүдэд өссөн байна. 2019 онтой харьцуулахад согтуугийн дуудлага 7.2 хувиар өссөн байна. Үүнээс иргэд гэр орондоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдол нэлээдгүй гарсан гэж дүгнэж болохоор байгааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт мэдээллээ.

 

Харин энэ сар шинийн өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослын дуудлага 50 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хөл хорионы үед баяруудыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан нь зөвөө, архийг бас худалдахгүй баймаар байна
2020-03-04
irgen:
arhichin, arhichin ger bylyyd nigmiin shivshig……..saihan zov bag amsah esloh tdii hereglej chadahgui bol arhichin gesen ner l taarna , hogiin shaaruud niigemd gai boldog
2020-03-04
Зочин:
Oo tegeed saihan uuh heregtei martyn8 tsergiin bayar geed l saihan saihan za tegeed tsagaan saraa nohon temdeglene hoo
2020-03-04
irgen:
Ene olon arhinii uildveriig ni haaldaa!!
2020-03-04