Биатлоны холбоог улсын төсвөөс дэмжинэ
3-4

БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд шинээр нэмэгдсэн зургаан холбооны нэг болох Монголын биатлоны холбоотой “Бээжин-2022” өвлийн олимпийн наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгууллаа.

 

Гэрээнд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын биатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр нар гарын үсэг зурлаа. Монголын биатлоны тамирчид 1964, 1968 оны олимпод хурд, цэцээ сорьж байсан түүхтэй ч нэгэн үе зогсонги байдалд оржээ. Харин сүүлийн жилүүдэд уг спортыг сэргээх оролдлого өрнөж, биатлоны тамирчдын амжилт мэдэгдэхүйц ахиж байгаа билээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин