COVID-19: ОХУ амны хаалт хилээр гаргахгүй
2020-03-04

 

 

Оросын Засгийн газар амны хаалт, шүүгчтэй амны хаалт зэрэг эмнэлгийн хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг Оросын нутаг дэвсгэрээс гаргахыг хоригложээ. Сайд нарын танхимын тогтоолд энэ хориг нь "хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ" хэмээн тусгасан байна. 

 

Хориг энэ оны зургаадугаар сарын нэгэн хүртэл үйлчлэх бөгөөд хувийн хэрэглээнд ашиглах нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд хамаарахгүй аж. 

 

Энд дуулгахад, шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор хоёрдугаар сарын дундуур Москв хотын эмийн сангуудад амны хаалтны үнэ 900 хувь, Кабардино-Балкарид 233 хувь, Пермь мужид 171 хувь, Киров мужид 88 хувь өссөн байна.

 

Вирусийн эсрэг эм болон амны хаалтны үнийг ийнхүү өсгөснийг дамлан худалдаалах гэж үзэн "монополийн эсрэг хэрэг үүсгэнэ" хэмээн ОХУ-ын Холбооны монополын эсрэг алба мэдэгдэж байв.

 

Буриадад амны хаалтны хомсдол үүссэн нь "монголчуудтай холбоотой" гэжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин