COVID-19: Эрсдэлд өртөх аюултай 6 мэргэжил
2020-03-05

 

Шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар тархсаар, одоогийн байдлаар 83 мянга гаруй хүн халдвар авчээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Хятадад бөгөөд АНУ, Европ, Орост ч энэ вирусийн халдвар бүртгэгдсэн юм. 

 

COVID-19 вирустэй холбоотой нөхцөл байдал эдийн засгийн өсөлтийг сааруулах нь тодорхой болсон энэ үед дэлхийн улс орнуудын эрх баригчид  олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

 

Түүнчлэн улс орондоо өвчний тархалтыг нэвтрүүлэхгүй, нэгэнт бүртгэгдсэн бол нэмэж тараахгүй байх үүднээс хилээ хааж, нислэгүүдийг цуцалж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож  байгаа юм. Гэсэн ч халдварын тархалт улам бүр цар хүрээгээ тэлсээр байна. 

 

Ийм нөхцөлд ямар мэргэжлийн хүмүүс халдвар авах эрсдэл өндөртэйд тооцогдож байгааг судлаачид гаргасныг Вести агентлаг дамжуулжээ. 

 

Эмнэлгийн ажилтнууд 

 

 

Халдвар авсан хүнтэй харилцсан хэн бүр вирусийн халдвар авах эрсдэлтэй. Харин өвчтөнүүдтэй байнга харилцдаг хүмүүс нь эмнэлгийн ажилтнууд, тэр дундаа сувилагч, эмчлэгч эмч, сэхээн амьдруулах тасгийн эмч нар илүү эрсдэлтэй аж. Тэд амьсгалын замын өвчлөлтэй хүмүүстэй илүү ойр харьцах бөгөөд титэм вирусийн халдвар авах эрсдэл өндөр гэнэ.

 

 

"Түргэн тусламж" болон бусад албаны мэргэжилтнүүд

 

 

Зөвхөн түргэн тусламжийнхан төдийгүй гал сөнөөгчид, онцгой байдлын ажилтнууд, тусгай албадын жолооч, цагдаагийнхан халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байна. 

 

Энэ төрлийн ажилтай хүмүүс эмнэлгийн ажилтнуудтай адилаар хүмүүстэй тогтмол харилцдаг тул аливаа төрлийн халдвар авах эрсдэл өндөр байдаг аж.

 

Үйлчилгээний салбарын ажилтнууд 

 

 

Хоол бэлтгэдэг, үйлчлүүлэгчдэд өгдөг, гэрт хүргэдэг мэргэжилтнүүд болон дэлгүүр, худалдааны төбвийн ажилтнууд мөн л шинэ төрлийн титэм вирусийн халдвар авах эрсдэл өндөртэй.

 

Тэд үргэлж хүмүүстэй харьцдаг тул зөвхөн титэм вирус төдийгүй өөр олон амьсгалын замын халдвар авах эрсдэлтэй юм. Энэ бүлэгт үсчин, түргэн хоолны газрын ажилтнууд, спорт клубийн дасгалжуулагч, гоо сайхны газрын ажилтнууд, зөөгч, дэлгүүрийн кассчин гээд олон хүн багтана.

 

Азийн орнуудад чухамхүү дээрх мэргэжлийн хүмүүс илүүтэйгээр вирусийн халдварт өртжээ. зинах и многие другие.

 

Уян хатан нөхцлөөр ажиллах боломжгүй ажилтнууд 

 

 

Дэлхий даяар шинэ төрлийн титэм вирус дэгдсэний улмаас олон компани халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд онцгой арга хэмжээ авч, зарим ажилтнуудаа амраасан бол нөгөө хэсгийг гэрээсээ ажиллахыг зөвшөөрсөн юм. Гэхдээ ажил бүрийг гэрээсээ хийх боломжгүй. 

 

Гэрээсээ ажиллах боломжгүй ажилтнууд эсвэл цагийн ажилтнууд эрсдлийн бүлэгт багтаж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. 

 

Мөн дэлхийн олон оронд өвчний улмаас ажилдаа ирэх боломжгүй үед төлөх нөхөн төлбөр хангалтгүйн улмаас хүмүүс орлогоо хэвээр хадгалахын тулд өвдсөн ч ажилдаа ирдэг гэдгийг судлаачид онцолсон байна. 

 

Агаарын тээврийн компанийн ажилтнууд 

 

Агаарын тээврийн компанийн бүхий л ажилтнууд биш харин нисэх багийнхан эрсдэлтэй бүлэгт багтаж байна. Нислэгийн үеэр тэд хязгаарлагдмал орон зайд олон хүнтэй харьцах шаардлагатай болдог бөгөөд энэ нь шинэ төрлийн титэм вирусийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.

 

Энд дуулгахад, дэлхий даяар агаарын тээврийн компаниуд хүндхэн цаг үеийг туулж байна. Учир нь шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй холбоотойгоор хүмүүс аяллаа цуцалж, улс орнуудын эрх баригчид халдварын эрсдэл өндөртэй орнууд руу нислэг хийхийг хориглосон юм. Энэ нь агаарын тээврийн компаниудын орлогод сөргөөр нөлөөлж байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
За даа нрүүл мэнд эрүүл ахуйч мэргэжил эрсдэлтэй юм бна
2020-03-06