Улаанбаатарчууд угаарын хийд хордсоор
2020-03-05
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрөгч 2019 оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс тээвэрлэх, түлэхийг хориглосон. Засаг төрийн эл хоригийн дагуу иргэд энэ өвлийг сайжруулсан шахмал түлшээр галлагаа хийн давлаа. 

Харамсалтай нь "сайжруулсан шахмал түлш" гэх шинэ нүүрснийг буруу хэрэглэж, галлагаа хийхдээ алдаа гаргаснаас болж найман хүн амь эрсэдсэн. Хамгийн сүүлд энэ оны хоёрдугаар сарын 7-нд  шахмал түлшийг их хэмжээгээр зууханд хийсэн, яндангийн сойлтыг хаасан, үнс их хэмжээгээр дүүрсэн шалтгааны улмаас гурван настай бяцхан хүүхэд угаарын хийд хордож амь насаа алдсан. Эхэлж байснаа бодоход өнөөдөр сайжруулсан шахмал түлшнийг буруу хэрэглэж угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл цөөрчээ. Гэвч тайвширч болохгүй гэдгийг албаныхан санууллаа. 

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өнөөдөр /2020.03.05/ хоногийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн хоногийн хугацааанд угаарын хийд хордлогод хөнгөн хэлбэрээр хордсон нийт таван өрхийн 19 хүн /12 том хүн, 7 хүүхэд/ Хордлогын яаралтай тусламжийн төвд хандан эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ авсан байна. Одоогоор эмнэлэгт хоёр насанд хүрсэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал тогтворжсон байна. 

Бид угаарын хийн дуудлага багасч байна гэж мэдээллэж байсан болов ч тайвширах болоогүй. Дуудлага эргээд нэмэгдэх хандлагатай байна. Олон жилийн дунджаар хавар, намрын улиралд угаар, хордлого, обьектийн гал түймэр ихэсдэг. Тийм учраас иргэдэд сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна" гэв.

2019 оны аравдугаар сард хоногт дунджаар Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийн хөнгөн хэлбэрээр хордсон 20 өрхийн 54 иргэн хандаж байв. Тэдний 22 нь хүүхэд 32 том хүн. Өнөөдөр энэ тоо хүүхэд долоо, том хүн 12 болж буурсан ч Улаанбаатарчууд угаарын хийн хордлогод өртсөөр байгаааг харж болно.

Угаарын хий үүсэх шалтгаан:

  1. Нүүрс /түлш/
  2. Зуух
  3. Ядангийн таталт.

Шахмал түлш дутуу шатсанаас үүдэн угаарын хий дэгдэж байгааг судлаач хэлсэн. Дутуу шаталт зуух болон яндангийн таталтаас үүсч буй тул гэр хорооллын иргэд зуухаа сайжруулах нь зүйтэй. Сайжруулсан түлш сайн зууханд бүрэн шатдаг. Хэрэв зуухны битүүмжлэл алдсан, яндангийн таталт муу бол угаарын хий гэр, сууцанд дэгдэх эрсдэл үүсдэг байна.

Иймд иргэд яндангаа хөөлж, ханан пийшингээ шинэчилж, сайжруулан аюулгүй галлагааны зааварчилгааг сайтар дагахыг зөвлөж байна. 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Өлк:
ӨМНӨ ЖИЛҮҮДЭД УГААОЫН ХИЙНД ХОРДОН ГЭЖ БАЙХГҮЙ ХАА НЭГ Л БАЙСАН НЭРГҮЙ ГЭЖ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ПЯЛДАГА БИТГИЙ ХУДЛАА ХУЦ ИРГЭД РҮҮ БУРУУГ ЧИХЭДГЭЭ БОЛЬ ЭНЭ ТҮЛШ ӨӨРӨӨ ХААНА Ч ЯМАР Ч ЗУУХАНД ТҮЛСЭН ШАТАЛТ САЙН БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ ШАТАЖ ӨГӨХГҮЙ УЧРААС УТАА ХОРДОЛТ ҮҮСЭЖ БАЙГАА. ЗАСАГ ЭДГЭЭР НӨХДӨӨР БУУНЫ НОХОЙ ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ.ХОРДСОН ИРГЭДИЙН ТООГ ДАРСААР ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ ИРГЭДЭД БУРУУГ ЧИХСЭЭР БАЙХУУ НААД ТҮЛШЭЭ БҮРЭН СОЛЬЖ ҮЙЛДВЭРЭЭ ШИНЧИЛСЭН ЦАГТ ХОРДЛОГО ДУБСНА АРД ТҮМНИЫГ МАЛ МАТ ДОРОМЖЛОХ ЮМ ДАА ЭНЭ ЗАСАГ.УТАА МЭДРЭГЧИЙГ АЛЬ ЭРТ ОРУУЛЖ ИРЭЭД БҮРЭН ХАНГАХ ЦАГ БАЙСАН ХАРАМСАЛТАЙН МӨНГӨН ДЭЭР НЬ ХОТ АЖИЛЛААД 60 МЯНГАН ШИРХЭГТЙГ АВЧРААД ОДОО КОРОНА ГААР ДАЛИМДУУЛЖ СОНГУУЛЫН МӨНГӨӨ БОСГОСООР ИРГЭД АМИА АЛДСААР ТЭД МУНХРУУЛСААР
2020-03-06

Хүн шиг байл даа. Аль болгон мал шиг амь зуух гэсэн юм бэ?
2020-03-05
нүүрсний угаараас илүү илүү
2020-03-05