COVID-19: Калифорнид онц байдал тогтоов
2020-03-05

 

Шинэ төрлийн SARS-CoV-2 титэм вирус тархсантай холбоотойгоор Америкийн Калифорни муж онц байдал тогтоожээ. Энэ талаар тус мужийн захирагч Гэвин Ньюсом мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Ньюсомын өгүүлснээр,  үүссэн нөхцөл байдалд өвчлөлийн тархалттай тэмцэхэд холбооны нөөцөөс хөрөнгө гаргуулахын тулд онц байдал тогтоох шаардлагатай байсан гэнэ.

 

Тус мужид шинэ төрлийн титэм вирусийн халдварын тохиолдол 53 бүртгэгдсэн бол вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нэг хүн нас баржээ. Харин АНУ даяар нийтдээ 11 хүн вирусийн халдвар авч нас барсан бөгөөд үлдсэн 10 нь Вашингтон мужид бүртгэгдсэн байна. 

 

 

Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн өвчин бүртгэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчний дэгдэлтийг олон улсын онц байдал хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

 

COVID-19 вирусээр үүсгэгдсэн халдвар дэлхийн 70 гаруй оронд тархсан бөгөөд өвчлөлийн тоогоор Хятадын араас Өмнөд Солонгос, Иран, Итали бичигдэж байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин