ВИДЕО: Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөхийг үүрэг болгов
2020-03-05

 

УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хороодын дарга нарын хамт эдийн засгийн хүндрэлийг давах туулах асуудлыг хэлэлцэж, чиглэл өгч байна. Уулзалтад зарим сайд нар болон холбогдох албан тушаалтнууд оролцож, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна. Шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой бодлогын хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авахыг Монголбанкинд даатгаж, жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг даатгалаа. 

 

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

 

-Шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотой Монгол Улсын хүн амыг хүнсний хомсдолд орохоос сэргийлэх зорилгоор арга хэмжээ авч ажиллаж байна. ҮСГ-аас гаргасан тоон аргачлалаар тооцож, нөөц бүрдүүлэх арга хэмжээг авч байна. 12 мянган тонн махыг хаврын хэрэгцээнд зориулах хэрэглэхээр бэлтгэлээ. Нийтдээ бид 12 мянган тонн махны нөөцтэй байна. Энэ нь ноднин жилийнхтэй харьцуулахад гурав дахин их. Нөөцийн махны үнэ ханш харьцангуй хямд байгаа. 

 

246 мянган тонн улаан буудайгаар үйлдвэрлэх гурил 2020 оны гурилын хэрэгцээний 80 хувь. Цаана нь 60 мянган тонн будаа үйлдвэрлэж, гурилын хэрэгцээгээ хангана. Гурил гурван сарын хэрэгцээний нөөцтэй байна. 

 

Энэ онд 155 мянган тонн шингэн сүү үйлдвэрлэнэ. Өвлийн улиралд хуурай сүү боловсруулах замаар сүү бэлтгэнэ. Энэ үүднээс нэмэлтээр 2000 тонн хуурай сүү оруулж ирнэ. 

 

Хүн амын хэрэгцээт бүтээдэхүүнд цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос ордог. Импортоор авдаг. Тиймээс татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барьдаг. Тэр хүртэл импортлогдож байгаа дээрх бүтээгдэхүүний татварыг хоёр сар чөлөөлнө. Цагаан будаа 1.5 сарын, элсэн чихэр 3.6 сарын, ургамлын тос 1.6 сарын нөөцтэй байна. 

 

Анхаарал татаж байгаа нэг асуудал нь техникийн спирт үйлдвэрлэх болоод байгаа. Тиймээс энэ нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нөөц бүрдүүлэхээр болоод байна. 

 

Шувууны аж ахуй эрхлэгчид онцгой нөхцөл байдлын үед бүтээгдэхүүний үнийг бууруулах, дотоодын хэрэгцээгээ хангах санаачлага гаргасанд талархаж байна. 

 

Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн хүүд санаа тавьж байгаа. ЖДҮХС-гаас гуравдугаар сарын нэгнээс зургадугаар сарын нэгнийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасан. 

 

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

 

- Монголбанкны хувьд эдийн засагт хамгийн их нөлөөлж болох салбар, гадаад улс оронд ямар нөхцөл байдал үүсэж байгаа талаар ярилцлаа.

 

Монгол Улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг БНХАУ эзэлдэг. Дэлхийн олон улс орны төв банкууд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хэвээр хадгалах зэрэг арга хэмжээ авч байгаа. Тиймээс Төвбанкны хувьд ирэх долоо хоногт Мөнгөний бодлогын хороог хуралдуулж, 0.5 нэгжээр буулгах саналыг гаргаад байгаа юм.

 

Мөн заавал байлгах нөөцийн хувийг тодорхой хэмжээгээр багасгах, бодлогын хүүг бууруулснаар зээл, санхүүжилтийн бүтээгдэхүүн хүртээмжтэй болж, хүү буурах суурь болно гэж үзэж байна.

 

ДЭМБ-аас бэлэн мөнгө коронавирусийн халдвар тараадаг байж болзошгүй гэж анхааруулж байгаа. Тиймээс цаасан дэвсгэртийн хэрэглээг бууруулж, шинэ вирусийн тархалтын эрсдэлээс сэргийлэх, цахим золголтыг дэмжих зорилгоор банкны гүйлгээний шимтгэлийг 0 болгох шийдвэрийг гаргасан.

 

Мөн Монголбанкнаас арилжааны банкуудад нийлүүлдэг мөнгөний зузаатгалыг шинэ мөнгөөр бүрдүүлж, бохир мөнгийг устгах ажлыг хийж байна.

 

Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа. Одоогийн байдлаар 4,3 тэрбум ам.долларын нөөцтэй болсон. Монгол Улсын Төвбанкны гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар дөрвөн тэрбум ам.доллар байсан. Төвбанк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн, 2019 онд 15.1 тонн үнэт металл худалдан авалт хийсэн бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 4 тонн үнэт металл худалдан авсан.  Дэлхийн зах зээл дээр ч алтны ханш өсөлттэй байгаа. Оны эхний байдлаар долларын ханш 0,9 хувиар суларч, төгрөг чангарсан. Бодит байдал дээр төгрөгийн доллартай харьцах ханш чангарч байгаа.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин:

 

- Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар МҮХАҮТ-аас 1,100 аж ахуй нэгж байгууллагаас судалгаа авсан. Судалгаанаас харахад, нийт 57,4 хувь маш их нөлөөлсөн, 32 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн гэж хариулсан байна. Энэхүү нөлөөлөл нь аялал жуулчлал, барилга, боловсрол, үйлчилгээний салбаруудад шууд хамааралтай байна.

 

Бизнест үзүүлж байгаа нөлөөллийг нь ангилбал бараа үйлчилгээний нийлүүлэлт 57,7 хувь буурсан, 40,1 хувь тээвэр ложистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14,5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд ороод эхэлсэн байна. Мөн уул уурхай, мэдээлэл технологи, эрүүл мэндийн салбаруудад орлого буурчээ. Түүнээс гадна бизнест тулгарч буй гол хүндрэлүүд нь зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг нийт аж ахуй нэгжүүдийн 66 хувь, түрээсийн төлбөр 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гурван хувь гэж хариулжээ.

 

Аж ахуй нэгжүүдийн зүгээс төрийн үйлчилгээний хүнд суртал их, мэргэжлийн зөвлөл, ажлын хэсгийн хурал хойшилсон, гадаад худалдаа, зөвшөөрөлтэй холбогдох үйлчилгээг түргэн шуурхай явуулахыг онцолсон. Өнөөдрийн энэ уулзалтаар олон асуудлыг шийдэхээр ярилцлаа. МҮХАҮТ-ийн зүгээс эдийн засгийн эрсдэлийг удирдах 5 чиглэлийн 20 саналаа албан ёсоор УИХ-ын даргад өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
BI:
Нөгөө ЖДҮ нарт л хамаатай бусдад нь хамаагүй болоод явчихав уу
2020-03-05
irgen:
bairnii zeelend daragdsan huvi hymyysiig yah ve ?
2020-03-05
ТЭДС шинэ дарга Батбаяр гэж Улааны хүү тэнд ёстой будлиан тарьж бна даа
2020-03-05