Авто угаалгын газрын ажилтан осол гаргажээ
2020-03-05

 

Нарны замд байрлах авто угаалгын газрын угаагч үйлчлүүлэгчийн автомашиныг мөргөлдүүлж, осол гаргажээ.

 

Тодруулбал 2020.03.04-ны өдрийн 11:30 цагийн орчимд СБД-ийн 1 дүгээр хороо Нарны замд байрлах авто угаалгын газрын угаагч С нь үйлчлүүлэгчийн Landcruiser 100 маркийн автомашиныг гаргах үедээ Hyundai elentra маркийн З жолоочтой автомашин, lexus-570 маркийн Б жолоочтой автомашин, Nissan sunny маркийн  Г жолоочтой автомашинуудыг тус тус мөргөж, зам тээврийн осол гаргасан байна. 

 

Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй аж. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Үнэн шүү
2020-03-09
Zochin:
Hutsadag muu lalar be
2020-03-08
Хөөрхий баахан машины өрөнд орж дээ
2020-03-06
Zochin:
Ugaalgiin humuus dandaa uilchluulegchiin unaag barih durtai. Shuud l tulhuuree ig! gedeg. Dandaa original orkuud ajilladag.
2020-03-05
Үнэн шүү
Zochin:
Hutsadag muu lalar be