Нярай хүүхдээ боож амь насыг нь хөнөөсөн ээжийг олжээ
2020-03-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Дөнгөж төрсөн нярай хүүхдийг дотуур хувцсаар хоолойг нь боож хогийн цэг дээр хаясан хэрэг Дархан-Уул аймагт энэ сарын 1-ний өдөр гарсан. 

 

Хүүхдийнхээ аминд хүрсэн эмэгтэйг цагдаагийн байгууллагаас 24 цагийн дотор олж тогтоон шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Бүсгүйн 20 гаруй настай бөгөөд түүний хоёрдахь төрөлт байжээ. Тэрбээр ариун цэврийн өрөөнд амаржсан даруйдаа хүүхдийнхээ аминд хүрсэн тухайгаа шалгалтын явцад мэдүүлсэн байна. 

 

Эрүүгийн хуулийн 10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах

 

1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 

 

Хуулинд "Нярай хүүхэд” гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг тодорхойлдог.

 

Эмэгтэйг саатуулж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЕЭ бүү үзэгд
2020-10-02
ЖДҮ:
МАН ХҮҮХЭД ХАМГААЛААЧЭЭ
2020-10-02
bi:
yadag buzar aluurchin be hatuu shiitgegtun
2020-03-06
Alj bhaar hund urguulj orhihgui ymar aimar ym be hoid turulduu sain hun bolj turug UM MAANII BADME HUM
2020-03-05
D:
Etsest n ingeh bdiim bol yah gj teej turuuldeg bn da
2020-03-05
бурхан мин гэжв:
Mонгол хүн гэж нөгөө муулаад байдаг хятад ветнамчуудаасаа долоон дор бузарууд...эр эмгүй..
2020-03-05
irgen:
yahaaraa iim usan tolgoitoi mulguu hymyys baidag um be, amid yree alahiin orond ochnoon hyyhedgui hymyys baina orgylljchij boldoggui umuu, ….byy ingej hyn alaachee
2020-03-05