Улаанбаатарт 2 хэм хүйтэн байна
2020-03-06

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2020 оны 03 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Сэтгэл зүйн хувьд сэдэлжүүлэх номууд бус сонгодог утга зохиолын номууд тархины үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлдэг хэмээн “Daily Mail” сонин мэдээлсэн байна. Сэтгэл санааны гүн хямрал, архаг өвчнөөр шаналж буй хүмүүст мэргэжилтнүүд Чарльз Диккенс, Лев Толстой, Жейн Остин нарын бүтээлийг уншиж сонирхохыг зөвлөж байна. Сонгодог бүтээлүүдийг нь унших нь сэтгэл хөдлөлийг чөлөөлж, төсөөллийг баяжуулж, амьд байгаагаа илүү мэдрэх боломжийг хүмүүст олгодог бөгөөд энэ нь аливаа өвчин, шаналлын шинж тэмдгүүдийг намжаах өндөр магадлалтай юм хэмээн Ливерпүүлийн их сургуулийн профессор Филипп Дэвис үзэж байна. Урам зориг өгч, сэдэлжүүлдэг номууд дээр дурдсан шиг нөлөө үзүүлдэггүй байна. Учир нь ийм төрлийн номуудыг унших нь хүнийг гунигтай бодлоос сатаарахад нь тус болж чаддаггүй аж. “Мэдээлэл хайж, түүнийгээ хурдан олох нь маш энгийн зүйл бол уран зохиолын ном унших нь өөрөө маш нарийн төвөгтэй үйл явц бөгөөд энэ үед хүний тархи ажиллаж эхэлдэг” хэмээн тэрбээр тайлбарласан байна.
2020-03-07