ДЭМБ: COVID-19-ийн тархалтыг зогсоох боломжтой

COVID-19 титэм вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нөхцөлд тархалтыг тогтоон барих боломжтой гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ.
"Нөхцөл байдал өнөөгийнхөөс ч муу, тахлын хэмжээнд хүрч мэдэх байсан. Харин ийм нөхцөлд халдварын тархалтыг тогтоон барих боломжтой гэдгийг харуулсан улс орнууд бий" хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус мэдэгджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, одоогийн байдлаар дэлхий даяар 97 133 хүн шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан бол вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас 3351 хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ