COVID-19: Амны хаалттай барилга
2020-03-06

 

Ираны уран бүтээлч Хамид Эбрахимния улсдаа байх алдартай өндөр барилгыг вирусийн халдвараас "хамгаалжээ". 

 

Ираны хамгийн өндөр барилга болох 435 метрийн өндөртэй Борже Миладын орой хэсэгт асар том амны хаалтыг хоёр нисдэг тэрэг дамжлан, зүүж байгааг харуулсан дүрс бичлэгийг тэрбээр Инстаграм хуудсандаа  нийтэлсэн байна. 

 

Энэ ажлыг санаачилан, хэрэгжүүлсэн Эбрахимния үүнийгээ титэм вирустэй хийх тэмцэлд төрөлх хот нь эв санаа нэгтэй оролцож байгааг илтгэсэн бүтээл хэмээн тайлбарлажээ. Ингэснээр COVID-19  вирусийн халдвар авсан нутаг нэгтнүүддээ сэтгэлийн дэм өгөх зорилготой гэж онцолсон байна. Түүний дүрс бичлэгийг хоёр хоногийн дотор 120 мянга гаруй хүн үзжээ.

 

Энд дуулгахад, Борже Милад барилгад үнэн хэрэгтээ ямар ч амны хаалт "зүүлгээгүй", зураачийн бичлэг нь зохиомол, уран бүтээл юм. Тэрбээр бичлэг хийсэн нууцаа мөн дэлгэсэн бөгөөд эвлүүлэлг хийхдээ Cinema 4D график, Boujou, Adobe After Effects программуудыг ашигласнаа онцолжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин