ЭМЯ: Германаас ирсэн халуурсан зовиуртай 17 иргэнийг ажиглалтад авсан
2020-03-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн дэгдэлттэй холбоотой нөхцөл байдлын мэдээллээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нарын албаны хүмүүс оролцлоо.

 

ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр энэ сарын 2-11 хооронд манай улсад ажиллана. Уг яаралтай тусламжийн багаас Засгийн газар, Эрүүл мэндийн яам яаралтай арга хэмжээ авч ажилласны үр дүнд Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй байгааг онцгойлон сайшаалаа.

 

Герман Улсаас хүрч ирэн ажиллаж буй яаралтай тусламжийн багийн ахлагч "Короно вирусийн онцлог шинж нь өвчтөний 80 хувь нь хөнгөн хэлбэрээр халдварладаг учраас зохих арга хэмжээг авлаа. Бид Улаанбаатар хотноо эмнэлгийн төлөөлөгч нартай уулзаж сургагч багш нарт сургалт зохион байгуулсан. Ингэснээр Монгол Улс вирусийн дэгдэлтийн үед эмнэлгийн бэлэн байдлыг хангах сургагч багштай болсон" гэлээ.

 

Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр өнөөдөр /2020.03.06/ халдварын голомттой бүс нутгаас 104 зорчигч ирсэн. Эдгээрээс 17 тохиолдлыг ажиглалтад авсан бол таван тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаж, 12 иргэнийг "Бага баян" амралтад тусгаарласан. Мөн Алтанбулагийн хилээр орж,Тайланд улсад зорчсон өгүүлэмжтэй нийт гурван иргэнийг Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарласан болохыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллээ.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Гуравдугаар сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээгээр вирус илрээгүй. Энэ сарын 5-нд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д таван хүн, Дархан-Уул аймагт гурав, нийт найман хүнийг ажиглалтад аваад байна. Өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн биеийн байдал хэвийн ч халуурсан, ханиалгасан зовиуртай тул ажиглалтад авсан" гэв. 


Ингэснээр нэгдүгээр сараас хойшхи хугацаанд улсын хэмжээнд  855 иргэнийг ажиглалтад авсан бөгөөд одоогор 476 иргэн ажиглалтад байна. Харин сэжигтэй гэдэг тохиолдлоор 256 тохиолдолд хяналт шинжилгээ хийжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголд амьдрах арга алга гээд голоод явсан ацнууд яагаад буцаад эх орон луу минь зүтгээд бнаа. Тэр чигтээ зайлаарай
2020-03-09
Ард:
Заавал хүлээн авах хэрэгтэй юм уу. Авах хэрэгтэй бол сардаа нэг удаа л авмаар байна. Албатай юм шиг ирчихээд мөнгөө ч төлөхгүй бөөн чирэгдэл болох юм тэнэмэл оркууд.
2020-03-07
Zochin:
Khilee khaagaachee! Teneg ulsuud be!
2020-03-07
Бүгдээрэнг нь шүршээд буудчих, тоглосон юмаа гэхдээ сонор сэрэмжтэй байх хэрэгтэй
2020-03-07
Хоолойны архаг ангинатай хүмүүс халуурч хоолойн өвддөг.Ийм тохиолдолд /корона/ оношлуур бас хэргэллэх шаардлага гарах нь мэргэжлийн эмч нар зөвлөлгөө өгөх хэрэгтэй шүү дээ.
2020-03-06
Энэ хэлгүй хүүхнийг битгий харуулаад байгаач дээ.
2020-03-06
Yag unen nisleguudee haa ! Eh orondoo uvchin chirj bgaagaa oilgoh heregtei shde Holon golon hayj yvchihaad haldvar avaad irne gej yu bdgin HALDVAR TARHSAN ORNOOS IRJ BUI IRGEDIIG ORUULAH ESEH TALAAR ARD IRGEDIINHEE SANALIIG AVAACH !!!
2020-03-06
Юугаа хийгээд тэнээд байдаг малууд вэ? Жаахан хойлшуулж барьж болдоггүй л юм байх даа. Ийм малууд л өвчин чирж ирнэ шүү
2020-03-06
Наад нислэгүүд ээ ,Хаагаач дээ.
2020-03-06