Цагчны “цаг” зогсох учиргүй
2020-03-06

Үхэл, амьдралын зааг дээр зогсоочихоод “Аль нэгийг нь сонго” гээд тулгаад байдаг хорт хавдар олон айлын бүтэн амьдрал, олон залуусын дэврүүн мөрөөдлийг хуу хамаад юу ч болоогүй мэт дахиад өөр бусдын тархинаас, зүрхнээс зүүгдээд л явна. Түүнээс яаж салах учраа олохгүй “Хэзээ ч үхэж магадгүй...” гээд уртаар санаа алдан суугаа цаг засварчин Гарьдаа буюу Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө тархины хорт хавдартай гэдгээ мэджээ.

 

Гарьдаа байдаг л, эгэл нэг залуу. “Хүүхдийн 100”-д байрлах “Наран молл” дэлгүүрийн цагны тасгийн засварчин. Онцлоход тэр “Seiko” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй цор ганц засварчин. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Найман хувийн зээлээр авсан байртай. Огтоос онц зүйл үгүй орь залуухан амьдрал. Амьдралд хайртай, архи, тамхи хэрэглэдэггүй спортлог залуу. Ажилдаа дуртай, стрессгүй, амгалан тайван, аз жаргал дүүрэн гэр бүлтэй. Тэгвэл хорт хавдрыг хэн ч хүсээгүй атал хэнийг, яагаад сонгодог юм бол.

 

 

“Бусдын цагийг засч өгөөд зүү нь дахин хөдөлж эхлэхэд яг л зүрх цохилох шиг санагддаг” хэмэээх засварчны амьдралын цаг зогсчих гээд л байгаа гэнэ. Гэхдээ цагчны “цаг” зогсох учиргүй...

 

-Монгол дахь "Seiko" брэндийн цагны албан ёсны эрхтэй цор ганц засварчин нь та гэсэн. Энэ эрхийг хэрхэн авдаг вэ?

 

-Монголд “Seiko” брэнд анх орж ирсэн. Худалдан авалтаа дагаад энэ брэндийн цагны албан ёсны засварын газар нээх шаардлага байгаа юм байна гэж үзээд хамгийн анхны сургалтад нь 2011 онд очиж сууж, хөтөлбөрт хамрагдсан. Улмаар угсардаг, задалдаг, гэмтлийг засдаг албан ёсны эрхтэй засварчин болж байлаа. Цаг бол тансаг зэрэглэлийн бараа. Тийм болохоор хаа хамаагүй газар задлаад угсарчихдаг эд биш. Орчин гоё байх ёстой, тоног төхөөрөмж нь байх ёстой. Мэдлэг ч чухал.

 

-Цаг бүр л дотны хүн нь дурсгасан, өөртөө зориулан худалдан авсан гээд дурсамжтай байдаг. Цаг засварчин гэх энэ ажлын сайхныг тодотговол?

 

-Би одоогоор өвдсөн учраас ажилдаа очиж чадахгүй байгаа. Тэгсэн хүмүүс “Олон жилийн өмнө чамаар цагаа янзлуулсан юм. Одоо дахиад засуулмаар байна” гээд холбогдож байна. Хэзээ ажилдаа орохоо мэдэхгүй байгаагаа хэлэхээр “Завтай үедээ засаад өгөөрэй” гээд ширээн дээр үлдээгээд явсан байна. Өнөөдөр миний ажлын ширээн дээр маш олон цаг бий. Эхнээс нь засч байгаа. Хүний зогссон цагийг үзээд задлаад янзлаад дуусангуут цагийн зүү хөдөлж эхлэхэд яг л зүрх цохилох мэт маш гоё санагддаг. Үүнээс л кайф мэдэрдэг байлаа.  Мэс засалд орохоос өмнө ажлаа хийж болоод байсан. Мэс заслын дараа баруун  талын гар бага багаар мэдээ алдаж салагнах, сулрах зэрэг байдал үүсээд байна. Тэглээ гээд зогссонгүй. Цагаа засаад л байгаа. Гэхдээ хоёр гараар хийдэг байсан ажлыг нэг гараар хийх гэхээр илүү их тоног төхөөрөмж, ур чадвар шаарддаг юм байна.

 

 

-Мэс засалд орсон гэж ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу? Анх хавдартай гэдгээ яаж мэдэж бас яаж хүлээж авсан бол?

 

-Өвчин үнэхээр л хэлж ирэхгүй хийсч ирдэг юм байна. 2018 оны тавдугаар сард тархины зураг авахуулаад хавдартай гэдгээ мэдсэн. Монголд толгойны мэс засал хийдэг улсын хувийн гэлтгүй ганцхан эмнэлэг байдаг нь Гуравдугаар эмнэлэг. Хувийн эмнэлэгт зураг авахуулаад хавдартайгаа мэдсэн ч “Гуравдугаар эмнэлэгт оч” гэдэг ганцхан хариулт л хэлдэг юм билээ. Очлоо, үзүүллээ. Яаралтай хэвт, мэс засал хийнэ гэсэн. Тухайн үед цочролд орсон ч мэс засалд ороод л өргөс авсан мэт болчих юм шиг санасан юм. Мэс засалд ороод гараад иртэл нэг талын гар, нүүр мэдээгүй болчихсон байлаа. Эмч “Чиний хавдар тархины хоёр талдаа байна. Тархины гадна хүзүү дагасан хавдрыг бол бид авсан. Харин тархин доторхыг авах гэсэн боловч гавалтай наалдсан учраас авч чадсангүй. Хоёрдахь удаа мэс засал хийгээд тархийг өөр талаас нь хагалж болох ч хавдрыг 100 хувь авна гэж хэлж чадахгүй” гэсэн.

 

-Монголын эмч нар хорт хавдрыг авах гэж оролдсон ч хавдар үлдчихэж. Таны дараагийн найдлага аль орон бэ?

 

-Хаана, хэн энэ хавдрыг зуун хувь авч чадах вэ гэдгийг судаллаа. Сингапур, Тайланд, Тайван, БНХАУ, БНСУ гээд олон эмнэлэгт өвчний түүхээ илгээсэн. Заримаас нь хариу ирээгүй. Ирсэн нь “Хүрээд ир, манай эмнэлэгт хэвт. Гэхдээ бид баталгаа өгч чадахгүй” гэсэн. Ойролцоогоор тархины мэс заслын төлбөрт 100 мянган ам.доллар шаардлагатай болдог юм билээ.

 

БНХАУ-аас мэс засал хийлгэх санал ирсэн. Гэхдээ Хятад коммунист үзэлтэй орон тул орон хувийн эмнэлэг гэж байхгүй. Эмнэлэгт ажиллаж байгаа ажилтнууд улсын ажилтнууд. Тэдэнд өвчтөн мөнгөө төлсөн үгүй нь хамаагүй. Эмч миний мэс заслыг илүү хичээж гүйцэтгэнэ гэсэн ойлголт байхгүй. Бүгдэд адил үйлчилнэ. Амь наснаас холуур байх хамгийн боломжит хувилбараар мэс заслыг хийнэ. Тэдэнд мэс заслын дараах үр дүн чухал биш. Мэс заслын дараа хөгжлийн бэрхшээлтэй, суумгай болох эсэх нь сонин биш. Зөвхан хавдрыг л авна. Бүрэн эдгэрэх найдлага 100 хувь биш гэсэн.

 

Харин БНСУ эмнэлгийн үйл ажиллагаа нь бизнес болчихсон орон. Тухайн хүний дархлаа, эрүүл мэндийг маш сайн хардаг. Хавдрыг ингэж авбал суумгай, тархийг ингэж задалбал хөгжлийн бэрхшээлтэй болох уу, үгүй юу гэдгийг маш нарийн судалдаг юм байна. Тийм учраас БНСУ хамгийн боломжит хувилбар гэж бодсон. Ингээд БНСУ-руу найз нөхөд, ах дүү, хамаатан садныхаа тусламжтайгаар мэс засалд орохоор 2019 оны тавдугаар сард явлаа. Дөрвөн эмнэлэгт очиж уулзсан. Тухайн үед биеийн байдал харьцангуй хэвийн байсан болохоор би Солонгосын эмнэлгүүдээс “Мэс засал хийлгүйгээр эмийн аргаар ширгээх боломжтой” гэдэг хариулт сонсохыг л зорьж байлаа. Эхний эмнэлэгт ороход мэс засал хийлгүйгээр эмийн аргаар ширгээх боломжгүй, чи заавал мэс засалд орно гэсэн. Дараагийн эмнэлэг ч яг адилхан хариу хэлсэн.

 

Тэндээс “Долоодугаар сарын 8-нд 250 сая төгрөгтэй ирээд эмнэлэгт хэвт” гэдэг хариу аваад буцаж ирлээ. Нэгхэн сарын хугацаанд мөнгөө олж чадаагүй тул очих өдрөө хойшлуулсан. Цаг хугацаа явсаар арваннэгдүгээр сар боллоо, мөнгө олдсонгүй. Хавдартай хүн зургаан сард заавал нэг удаа толгойны зураг авахуулах ёстой. Зургаан сарын дараа зургаа авахуултал хавдар нэг см томорчихсон байсан. Арга хэмжээ авахгүй удвал надад үнэхээр үхлээс өөр сонголт үлдэхгүй юм байна гэж бодсон.

 

 

-Хорт хавдартай олон хүн байдаг.  Энэ өвчний шалтгааныг эмч нар юу гэж тайлбарладаг вэ?

 

-Хавдар юунаас үүссэнийг тогтоох боломжгүй гэсэн. Гэхдээ таамгууд бий. Тархинд ямар нэгэн байдлаар багахан цус харвалт үүсээд жижигхэн хавдар үүсчихдэг. Энэ нь 7-8 жилийн дараа хэмжээ нь томорч, хорт хавдар болсон байх магадлалтай гэдэг зүйлийг эмч нар хэлсэн. Эсвэл толгойгоороо юм мөргөсөн, цохисон зэрэг олон шалтгааныг дэвшүүлдэг юм билээ.

 

-Мэс засал хийлгэх төлбөр 250 сая төгрөг. Танд өнөөдөр хэдэн төгрөг байна вэ?

 

-Өнөөдөр найз нөхөд, хамаатан садан, аав ээжийн тусламж дэмжлэгээр 10 сая төгрөг цуглараад байна. Би нэг зүйлийг бодсон. Би тасралтгүй улсад 12 жил эрүүл мэндийн даатгал төлсөн. Гэнэт бие өвдөнгүүт даатгалд төлсөн нөгөө мөнгөө ашиглая гэхэд  энэ мөнгийг зөвхөн Улсын эмнэлгээр үйлчлүүлэхдээ л ашиглаж болно. Гэтэл улсын эмнэлэг чанаргүй, хүртээмжгүй, тоног төхөөрөмж дутмаг зэрэг асуудал үүсч байна. Тэгэхээр би 12 жил юуны төлөө даатгал төлсөн хэрэг вэ. Эрүүл л байх гэж даатгал төлсөн. Гэтэл эрүүл амьдрах хүсэл минь огтхон ч нөлөө үзүүлж чадахгүй байна шүү дээ. Хэрэв улсын биш хувийн аль нэг компанид жил бүр даатгалаа хийлгэж байсан бол 250 сая төгрөгөө бэлэн аваад дуртай орноо сонгоод мэс засалд орох байж. Өвдсөн цагтаа л хүн харамсдаг юм байна. Өөр бусад хүмүүс хожимдсон хойноо “Даатгуулдаг л байж” гэж бүү харамсаасай. Бас “Шал дэмий, хайран мөнгө гэж бодолгүй гэнэт өвдлөө гэхэд намайг аварна гэж бодоод эрсдэлээс өөрийгөө хамгаалж хувийн даатгалын компанийг сонгох нь зөв юм байна гэж ойлгосон.

 

-Тэгэхээр 12 жил төлсөн таны даатгалын мөнгө хаачив?

 

-Даатгал зөвхөн монголд л үйлчилнэ. Мөнгө олдохгүй бол монголд эмчлэх боломжгүй учраас та үх л гэдэг юм билээ. Тэгэхээр нөгөө 12 жил төлсөн даатгал ор мөргүй алга болж байгаа юм. Хэрэв би тасралтгүй 12 жил хувийн даатгалын компанид хандсан бол 150 сая төгрөгтэй байх нь. Өнөөдөр л даатгуулдаг байж гэж харамсч сууна. Өвдөхгүй юм шиг л явж дээ.

 

-Та цагийн зүүг хөдөлгөж чаддаг шиг таны амьдралын цаг ч зогсохгүй, хөдөлсөөр байх болно. Өөдрөг, хүчтэй байгаарай. Сүүлийн асуултыг танд үлдээе.

 

-Би хэзээ ч үхэж магадгүй, надад хугацаа байхгүй. Нэг л өглөө үүрд явчихвал хоёр хүүхэд, эхнэр маань үлдэнэ. Гэхдээ бууж өгөх болоогүй, амьдралаа бүтэн байлгахсан гэж байдгаараа хичээж л байна. Ямартай ч биш эрүүл хүн биш болох нь. Амьдралаа авч явж чадахгүйд хүрч байна. Тийм болохоор эхнэр минь энэ амьдралыг авч явна. Тийм учраас эхнэрээ гадагшаа сургуульд явуулаад одоо гэртээ хоёр хүүхэдтэйгээ байна. “Чи надад болон хоёр хүүхэддээ санаа зоволтгүй. Битгий эргэж хар. Өөрийгөө бод. Сайн сур. Буцаад төгсөөд ирэх хүртэл чинь би хоёр хүүхдээ хараад байж байя гэсэн” гэдэг амлалт өгөөд явуулсан. Эхнэр минь байхгүй, гар муу учраас хоол хийхээс эхлээд хүндрэлтэй. Маргааш өглөө би сэрэх болов уу. Би маргааш өглөө босч чадах болов уу. Хэрэв босч чадахгүй байвал хүүхдүүд минь айх байхдаа гэх зэрэг их юм бодогдоно.  

 

Тархины хавдартай хүн өвдлөө гэхэд эм ууж болохгүй. Эм хавдрыг улам тэжээж том болгодог. Тийм болохоор ямар нэгэн өвдөж байгаагаа хоёр хүүхэддээ харуулахгүйг их хичээнэ Унтсан хойно нь л өвдөлттэй тэмцэнэ. Хоёр хүүхэд маань бага нь таван настай, том нь найман настай. Аав өвдчихсөн гэснийг мэдээгүй ч байж мэдэх.

 

Хорт хавдар эдгэрдэг өвчин. Гол нь мөнгө л байвал эдгэрнэ. Байхгүй бол үхнэ. 250 сая төгрөг зарим хүний хувьд нэг автомашины мөнгө. Харин миний хувьд хэдэн жилийн хөдөлмөр. Залуус мөнгө, ажил, машин байрны төлөө бүхнээ зориулж байна. Харамсалтай нь рамгийн чухал юмаа орхичихсон. Тэр бол эрүүл мэнд. Амьдрал гэдэг бол эрүүл байхыг л хэлдэг юм байна. Залуучууд “Тэгж байгаад л нэг үзүүлье” гэж асуудлыг хойш нь битгий тавиарай. Гэнэт өвдөхөд маргааш бүхэн үнэтэй, магадгүй бидэнд “тэгж байгаад л нэг” гэдэг хугацаа үлддэггүй юм байна.

 

 

Эхнэрээ, хоёр бяцхан үрээд хорвоогоос буцах вий гэхээс айж суугаа цаг засварчин Гарьдаад туслахаар түүний найзууд  "БҮТЭН АМЬДРАЛ" нэртэй хандивын аяныг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлээд байна.

 

Б.Ган-Эрдэнэ “Миний амьдралын цаг зогсчих гээд л байна. Тийм учраас та бүхнийг тусламж дэмжлэгийг хүсье. Монголчуудаасаа энгийн нэгэн гэр бүлийг бүтэн үлдэх гэсэн хүслийг дэмжээд хавдрын эсрэг хамт зогсоод өгөөч гэж л хүсэх байна. Хүмүүс яагаад заавал гадаадад мэс засал хийлгэх гээд байдгыг сонирхдог. Монголд мэс засал хийлгэе гэхэд хоёр төрлийн багаж алга.

 

Нэгд, мэдрэлийн судаст хүрэхэд дохио өгдөг багаж. Эмч зүсэлт хийж байхад мэдрэлийн судас байна шүү гэдэг дохио өгдөг гэсэн үг. Хоёрт, мэс заслын үед хавдрыг жижигхэн хэсгийг авах боломжгүйд хүрч тархинд үлдээхэд тэр үлдэж буй хэсгийг эмчилдэг туяа эмчилгээ хийдэг багаж. Ингэснээр хавдар дахиж ургахгүй. Энэ хоёр багаж байхад гадаад явах шаардлага алга. Даанч туяа эмчилгээний багаж нь 7 сая ам.долларын үнэтэй юм байна. Энэ бол асар их мөнгөтэй. Гэхдээ бас л зарим хмүүсийн хувьд боломжийн тоо. Нөгөөх нь 300 сая төгрөг юм билээ. Хэрэв би хавдрын ард гарчих юм бол мянга мянган хорт хавдартай хүмүүсийн төлөө энэ хоёр багажийг монголд оруулж ирэхийн төлөө хичээх болно” гэсэн юм.

 

 

Монголчууд та бүхэн Б.Ган-Эрдэнийн  "БҮТЭН АМЬДРАЛ"-ын төлөө сэтгэлийн хандив өргөөрэй.

 

Хандивын Данс:

Голомт банк 2905124942 /Б.Ган-Эрдэнэ/

Хаан Банк 5700535376 /Б.Ган-Эрдэнэ/ тоот дансанд хандаарай. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цагны гэр засвар гэж бий болвол
2022-06-22
Зарим ром тоотой цагны 4-ийн тоог буруу бичсэн байдаг. Иймэрхүү алдааг давхар засдаг болвол
2022-06-22
Эрүүл болноо .Миний дүү хүчтэй байгаарай.
2020-03-10
Энэ залуу зөв юм ойлгосон б. Бидний төлж бгаа эрүүл мэндийн даатгал, нийтийн даатгал бол хэн нэгэн шунахай этгээдийн өнөөдрийн тансаг хаус, сүүлийн үеийн загварын жийп авах мөнгө шүү. Энэ залуу шиг 12 жил төлөөд юу ч үгүй хоцроно. Санаж яв. Одооноос хадгаламжтай бол!
2020-03-10
Ter ehner yaj yvj chadaj bn aa.uvchtui nuhur bas huuhduudee
2020-03-10
Ehner ni surgaltyn tetgelgeer yavsaan. Baigaa buh yumaa zarahyg ni zaraad emchilgeenii zardal bosgoj baigaa daa.
2020-03-09
иргэн:
энэ одоо хүн ойлгогдохгүй буруу зөрүү юу солиороод байгаа амьтан бэ. энэ хүнийг олж зохих шийтгэлий нь хүлээлгээчээ
2020-03-09
Худлаа мэдээлэл шүү.
2020-03-09
иргэн:
Гарьдаагийн жинхэнэ нэр нь Ган-Эрдэнэ юм байна лээ шүү. Зарим хүн хандив өгөх гэсэн өөр нэр гарч ирээд гээд байсан учир тодруулж бичлээ. Үр хүүхдэдээ үлдэх боломжийг нь олгоод өгөх юмсан миний сайхан сэтгэлд түмэн олон минь . Бурхан минь өршөөж хайрла
2020-03-08
Saituud ene medeeleliig zogsooyo khuuli bna uu ene ulsad
2020-03-08
зочин:
Ард түмэн минь 2 сайхан үрдээтэйгээ үлдэх боломжийг Ган Эрдэнэ дээ олгож боломжоороо туслаад явчихая аа. Монголын үрс элэг бүтэн байг
2020-03-08
анчин:
Үг нь монголоор боловч ойлгосонгүй. Хүмүүсийг эд эрхтнийн наймаанд уриалаад байгаа юм уу
2020-03-08
OYUN:
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
2020-03-08
иргэн:
энэ одоо хүн ойлгогдохгүй буруу зөрүү юу солиороод байгаа амьтан бэ. энэ хүнийг олж зохих шийтгэлий нь хүлээлгээчээ
Худлаа мэдээлэл шүү.
Saituud ene medeeleliig zogsooyo khuuli bna uu ene ulsad
анчин:
Үг нь монголоор боловч ойлгосонгүй. Хүмүүсийг эд эрхтнийн наймаанд уриалаад байгаа юм уу
иргэн:
Наран молл дэлггүрт ажилладаг түрээслэгч л байх л даа гэхдээ нарантрейдын захирал Удвал маань тусламжийн гараа сунгаасай өрөг дээр энэ хүүгийн тухай бичлэг байсан гэхдээ ийм дэлгэрэнгүй байгаагүй шүү энэ сайт их сайн дэлгэрэнгүй бичжээ. Олуулаа яг энийг шейрлэх хэрэгтэй юм байна шүү хүү минь сэтгэлдээ итгэлийг очтой байгаарай
2020-03-08
Тунгаа:
7сая Ам доллар ч их мөнгө л дөө Улс анхаараасай билээ бурхан минь.
2020-03-07
Зочин:
Тэр багажыг нь худалдаж авах хэрэгтэй шүү. Энэ тал 3-р эмнэлэг санаачлагатай ажиллах ёстой баймаар.Эмнэлгийн дарга нарыг эмч биш сайн менежерүүдээр удирдуулах хэрэгтэй. Угаасаа эмчилгээ эрхэлсэн захирал гээд хүн байдаг тэр нь мэргэжлийн хүн байхад л болно ш дээр.
2020-03-07
хЭН НЭГ БОЛОМЖИЙН МОНГӨТЭЙ ХҮН ТА ТЭР ЗАЛУУД БИШ ЮМАА ГЭХЭД ТЭР ХОЁР БАГАЖИМЙГ НЬ АВААД ӨГВӨЛ МАШ ОЛОН ХҮНД ТУС БОЛНООДОО ДОЛООН САЯ ЫН ҮНЭТЭЙ Л ЮМ БАЙНА ТЭР БУЯНТАН хэн ВЭ БУРХАН ТАНД ТАЛАРХАХ БОЛНО
2020-03-07
Тунгаа:
7сая Ам доллар ч их мөнгө л дөө Улс анхаараасай билээ бурхан минь.
Zochin:
Surch baihdaa ger bulee tataj daatgalaar shiideh bolomj l haij yavsan gej oilgoson. Herev oyutan surch baihdaa daatgal tulsun bol hamt baigaa ger buld n bas hamaaruulah bolomj baidag yum gesen
2020-03-06
Khyatad so 2 t yalgaa baikhgui
2020-03-06
Ya:
ekhner ni gadaadad surguulid yavsan uym uu? Ter munguuruu barag khyatadad khiilgechikj bolomj bga uym bish uu.
2020-03-06
Ehner ni surgaltyn tetgelgeer yavsaan. Baigaa buh yumaa zarahyg ni zaraad emchilgeenii zardal bosgoj baigaa daa.
Zochin:
Surch baihdaa ger bulee tataj daatgalaar shiideh bolomj l haij yavsan gej oilgoson. Herev oyutan surch baihdaa daatgal tulsun bol hamt baigaa ger buld n bas hamaaruulah bolomj baidag yum gesen
иргэн:
энэ манай даатгалын тогтолцоо нээрээ үнэхээр хэцүү шүү. сэтгэлийн хаттай байгаарай. олон хүний сэтгэл, дэмжлэгээр эрүүл болно оо
2020-03-06
Эрүүл болноо .Миний дүү хүчтэй байгаарай.
Ter ehner yaj yvj chadaj bn aa.uvchtui nuhur bas huuhduudee