Берлинээс ирсэн гурван иргэнээс COVID-19 илрээгүй
2020-03-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.07/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов

 

Дэлхийн 88 оронд COVID-19 халдвар тархаж 98192 тохиолдол бүртгэгдэж 3380 хүн нас барсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр дөрвөн оронд халдвар бүртгэгджээ. ДЭМБ-аас дэгдэлтийг хязгаарлаж, тархалтыг хяналтад авах боломж байгаа гэдгийг мэдээллээ. 100 мянган тохиолдлын 80 хувь нь хөнгөн явцтай, заавал эмнэлгийн орчинд тусламж үйлчилгээ авах шаардлагагүй өвчтөнүүд байгаа аж. Тийм учраас ДЭМБ-аас гэрийн асаргаа сувилгааны тусгай удирдаж гаргасан болохыг ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа хэллээ.

 

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 497 хүн ажиглалтад байна. Өглөө Испанбул-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 129 зорчигч ирснээс хоёр хүнийг ажиглалтад авч "Асралт-Мед" эмнэлэгт, нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт хийж байна. Мөн одоогоор Испанбул-Улаанбаатарын чиглэлээр нийт 217 хүн ирсэн байгаа. Урьдчилсан байдлаар БНСУ, Япон улсаас ирсэн зургаан иргэнийг ажиглалтад шилжүүлэх төлөвлөгөөтэйгээр үзлэгийг үргэлжлүүлж байна. Сэлэнгийн боомтоор орж ирсэн нэг иргэнийг тусгаарлан ажиглалтад аваад байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээллэв.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын хариу гарсан. Эдгээр иргэнээс COVID-19 вирус илрээгүй. Гэтэл шинжилгээний хариу гарахаас өмнө вирус илэрсэн мэт ташаа мэдээлэл тарааж эмч, эмнэлгийн ажилчдын үйл ажиллагаанд саад учруулсан. Худал, ташаа мэдээлэл тарааж нийгэмд түгээхгүй байхыг хүсье. Өнөөдрийн байдлаар нийт 25 хүнийг ажиглалтад аван хянаж байна" гэлээ. 

 

COVID-19 халдвараар нас барсан нийт хүний 13.6 хувь нь зүрх судасны өвчтэй хүмүүс байжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ахмад настан:
Шөнө дунд Берлинээс ирсэн 3 иргэнд короновирус илэрлээ гэж сайтууд мэдээлжэд байсан шүү дээ. Одоо яагаад илрээгүй гэж яриад байгаа юм. Хөгжилтэй орнууд 60-с дээш настай хүмүүсээ гэрт нь хорьж байхад манайхан залуучуудаа өвчний голомтод хаяад байх юм. Ямар сонин тогтолцоо вэ. Авах бол ирие гэсэн хүн бүрийг ав. Битгий өвчтэйг нь авчраад байгаачээ.
2020-03-17
KHUDLAA MEDEE TARAASAN LALARYG ILRUULJ SHIITGEL ONOO
2020-03-07