ВИДЕО: Япон, БНСУ-ын нислэгийг зогсоосон хугацааг сунгалаа
2020-03-08

Улсын онцгой комисс хуралдлаа. Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин:

 

-Улсын онцгой комисс хуралдаа. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хүнсний нөөцийн асуудлаар мэдээллээ сонслоо хэмээн хэвлэлийн хурлын эхэнд онцлов. 

 

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

 

-Дэлхийн 99 оронд коронавирусийн халдвар тархаад байна.  ДЭМБ-аас нэг ч улс коронавирусийн халдвар гарахгүй гэж тайвширч болохгүй гэсэн. ДЭМБ-аас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж зөвлөмж өгч байна. Иргэдийг тусгаарлах журмыг боловсруулах үүргийг ЭМЯ-д өгсөн. Мөн зардалтай холбоотой асуудлыг тооцож, УОК-оор хэлэлцүүлэх үүрэг даалгавар авлаа. Оношлууртай холбоотой асуудлаар БНСУ, Японтой ажиллаж байна. Манай улсын иргэд онцын шаардлагагүй бол аль ч улс оронд зорчихгүй байхыг иргэддээ уриалахыг хүсэж байна. 

 

Зам, тээврийн сайд Б.Энх-Амгалан: 

 

-Монгол-БНСУ, Монгол-Япон, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг гуравдугаар сарын 28-ны хүртэл сунгахаар боллоо. Европ чиглэлийн нислэг буюу Турк, Москва чиглэлийн нислэгт онцгой анхаарч, тархалт өндөртэй улсаас ирж буй иргэдэд онцгой анхаарахаар боллоо. Цаашид гуравдагч орны иргэдийг оруулахгүй байх чиглэл буюу визний асуудлыг ГХЯ анхаарч, нөхцөл байдал хүндэрвэл нислэгийн асуудлыг дахин УОК-ын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. 

 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан:

 

-Махны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Одоогийн байдлаар 12 мянган тонн мах нөөцөлсөн байгаа нь дөрвөн сарын хугацаанд хүрэлцэнэ. Өдөр тутам 100 тонн махыг нийслэлийнхний махны хэрэгцээнд борлуулна.  Экспортын мах болгон худалдахаар бэлтгээд байсан махыг ч нийслэл болон суурин газрын махны хангамж дээр тасалдал үүсэхгүй байх боломжтой. Жигд, тасралтгүй, шуурхай хүргэх ажлыг зохион байгуулна. 279 цэгээр нөөцийн маыг борлуулна. 246 мянган тонн будааг нөөцөлсөн нь манай улсын гурилны хангамжийн 80 хувийг хангах тул 20 хувийг нь импортлохоор болсон. Бүтэн жилийн хэрэгцээний гурил үйлдвэрлэх нөөц бий. 

 

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян:

 

 Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд  иргэд, байгууллагын ирүүлсэн хандив 1 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ мөнгийг ажилчид, алба хаагчдын тусгай хамгаалалтын хувцас хэрэглэл, шаардлагатай бүтээгдэхүүн авах төдийгүй илүү цагийн хөлс болгон зарцуулахаар болоод байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зөв зөв зөв маш зөв
2020-03-08