COVID-19: БНХАУ-д 100 настай эр эмчлэгджээ

Хятадад Хубэй мужийн 100 настай оршин суугч COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчнөөсөө эмчлэгдсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өвчтөн шинэ төрлийн титэм вирусийн халдвар аваад, эмчлэгдсэн хамгийн өндөр настай хүнд тооцогдож байгаа гэнэ.
Тэрбээр хоёрдугаар сарын 24-ний өдөр эмнэлэгт хэвтсэн бөгөөд өвчтөнийг эмчлэхэд Хятадын уламжлалт анагаах ухаан, цус сэлбэх болон вирусийн эсрэг стандарт эмчилгээ ашиглажээ.
Г.Бямбасүрэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ