Хууль бус үйлдлийн эсрэг АН шийдэмгий тэмцэнэ
2020-03-09

 

АН-аас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд, "УИХ-ын 2016 оны сонгуулиар 65 суудал авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн боловч хүчин, хүн аминий хэргийн улмаас 63 суудалтай болсон МАН-ын эрх баригчид төрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжооний хэрэгсэл болгон ард түмний итгэлийг хөсөрдүүлж, дүнгээ хэдийнэ тавиулсан. Гэвч эрх баригч МАН-ын удирдлагууд УИХ-ын ээлжит сонгууль дөхөнгүүт иргэдийн анхаарлыг сарниулж, АН-ын нэр хүндийг унагаах зорилгоор АН-аас төрийн өндөр албан тушаалд сонгогдон ажиллаж байсан хүмүүст зохиомол хэрэг үүсгэж, үүнийгээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн нь ичиж, зовох зүйлгүй зарлах боллоо. Тухайлбал, АН-аас төрийн хариуцлагатай алба болох УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайдын алба хашиж байсан нэр бүхий гишүүдэд холбогдуулан улс төрийн зорилготой хоморголон хэрэг үүсгэх, хэрэг үүсгэхээр айлган сүрдүүлэх боллоо. 

 

Улс төрд шударгаар өрсөлдөхийн оронд албан тушаал, эрх мэдэлд шунан улайрсан эрх баригч МАН нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, шударга шүүхээр шүүлгэх хүний халдашгүй дархан эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх хууль бус үйлдэлдээ хууль хяналтын байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтныг хэрэгсэл болгон ашиглаж байгаа АН эрс буруушааж байна. 

 

Эрх баригч МАН өөрсдийн дотоод тэмцэл, гэмт үйлдлээ халхавчилахын тулд АН-ын гишүүд дэмжигчдийг дарамтлах, сүрдүүлэх, айлгах гэсэн аливаа оролдлого гаргаж байгааг АН эрс няцааж, хууль бус үйл ажиллагааны эсрэг шийдэмгий тэмцэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
Зочин:
30 жилийн өмнө нэг ч гуйлгачингүй, нэг ч архичингүй бүх хүн ажилтай МОНГОЛ байв. АРДЧИЛЛЫН 30 жилд архичин монгол, гуйлгачин монгол, ажилгүй монгол, өртэй монгол болов оо хөөрхий
2020-03-09