Захирамж үл тоосон баар, цахим тоглоомын газрын зөвшөөрлийг цуцаллаа
2020-03-09

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын харьяа агентлаг, газрын дарга нар цаг үеийн асуудлаар /2020.03.09/ мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нийслэлийн 21 мянган ажилтан албан хаагч хоёрдугаар сарын 13-ны өдрөөс хойш 4000 гаруй маршрутын дагуу нийслэлийн иргэдэд COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажилласан. 

 

Хөдөлгөөн нээсэн өдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдрөөс хойш Улаанбаатар хот руу 54389 тээврийн хэрэгслээр 194 мянган зорчигч 24 цагийн дотор орж гарсан. 4,5,6-ны өдөр харьцангуй багасч өчигдөр /2020.03.08/ 14 мянган тээврийн хэрэгсэл орох гарах хөдөлгөөн хийсэн" гэлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж бүх төрлийн баар, цэнгээн, амралтын газрын үйл ажиллагааг гуравдугаар сарын 31-нийг хүртэл зогсоосон. Энэхүү захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн мэргэлжийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 945 баар, 321 сүм зэрэг нийт 5631 газарт мэдэгдэл хүргүүлж ажилласан. Иргэд , аж ахуй нэгжүүд үүргээ ухамсарлан зохион байгуулалт сайтай ажилласан. Зарим аж ахуй нэгж тогтоол шийдвэр хэрэгжүүлээгүйтэй холбогдуулан арга хэмжээ тооцлоо. Тухайлбал захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулсан таван аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцсон. Зарим баарны нэг хаалган дээр нь лац тавихад нөгөө хаалгаараа үйлчилгээ эрхэлсэн асуудал гарсан. Зөрчил гаргасан аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авлаа" гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн байгууллагын шалгалтаар "Ану", "Game Arena" зэрэг цахим тоглоомын газрууд удаа дараа захирамж зөрчилж үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ. Улмаар цахим тоглоомын газрууд болон захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулсан бусад 70 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлжээ. Зарим аж ахуй нэгжүүд захирамжийг яаж дагаж мөрдөж, хэрэгжүүлэх вэ гэж биш яаж зөрчих вэ гэдэг үүднээс хандаж байгааг анхаарууллаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tsutsalj chadahuu tiim bol uneheer sain ba
2020-03-12
zochin:
tsengeeni gazruudigni haasan chin ortsni koridoroor neg uuj bna zaluuchuud mindee jahnl teschih tewchchih udahgvi saihan bolno
2020-03-10
Zochin:
Yag tdutsalsan uu.Udaa daraa zurchil gargaad baihad ni zuvdhuurliig ni tsutslahgui yasan yum.Hatuu changa baij boldoggui yum uu.
2020-03-10
Үхэр монгол, мал царайлсан монгол. Архиа ууж байвал бусад зүйл ёстой падли алга. Архи үйлдвэрлэл, борлуулалтын ард УИХ, улс төрчид байгаа нь илт...
2020-03-09
Зочин:
Хууль хяналтын байгууллага бол яамд санал хүргүүлэх л эрхтэй. Яам нь цуцалдаг юмаа. Санал очсон л бол бараг л цуцалдаг
2020-03-09
Тусгай зөвшөөрөлөө цуцлаач.Санал хүргүүллээ гэх байдлаар ажил хийхгүй баймаар.
2020-03-09
Зочин:
Хууль хяналтын байгууллага бол яамд санал хүргүүлэх л эрхтэй. Яам нь цуцалдаг юмаа. Санал очсон л бол бараг л цуцалдаг
Зочин:
Баар ресторан караоке кофе газруудын хаалгыг нь гаганаа харин фитнесс клубуудыг онгойлгох хэрэгтэй!!!!
2020-03-09
Төр засгийн зүгээс энэ вирустай тэмцэж байгаа ажилд сайшаалтай хандаж байна. Баар, караоке, цэнгээний газрыг хааж байгаа эсэргүүцээгүй боловч иргэн хүнийхээ хувьд хэлэх хэдэн саналууд байна. Хааж боохоосоо илүү хэрхэн боломжоор нь ажиллуулах вэ гэдэг тал дээр судалгаа хийж гаргалгаа гаргамаар байна. Учир нь ганц орлого олдог байсан газрыг нь хаачихаар тэр гэр бүл хаанаас мөнгө олж амьжиргаагаа залгуулах вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Баар, караоке түрээслэн амьдралаа авч явдаг, амжиргаагаа залгуулах эх үүсвэр болгосон иргэд маш их байгаа. Иймд энэ талын асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй санагдаж байна. "Хаана, хязгаарлана" гэж хэлэх, шийдвэр гаргах амархан. Гэхдээ энэ шийдвэрийн цаана нь хүний амьдрал байгаа гэдгийг бас санах учиртай.
2020-03-09
zochin:
Came arena gedeg togloomnii gazar 24 tsag uil ajillagaa yawuulj huuhed zaluuchuudiig PS togloomond dontuulj baisan gazar ashgui dee neg ch gesen muu eriin gazar haagdlaa
2020-03-09
Иргэд өөрсдөө соёлтой үйлчлүүлэх хэхэгтэй бнаа бас.....ресторанд орчоод 9.30 болчлоо хаах цаг болсон гэхээр гарахгү би цагдааг чинь аргална нтр гээд элдэв янзаар доромжлоно гарахгүй гэж уурлана....орсон бол гарч сурмаар байх юм
2020-03-09
Irgen:
Tengesiin hajuud mygo gd baar ajillaj l blee.arga hemjee toocooch adilhan chadku bj
2020-03-09
Манай цагдаа нар маш сайн байна архй болон үйлдвэрлэгч борлуулагч нартай хатуу тэмцэх ёстой Хамгийн хар мөртэй зүйл
2020-03-09
Ponpon:
Fitnes zaalnuudaa neegeechee olon olon hunii olon jiliin beltgeliin ur dvn ugui bolj baina darhlaa unaj baina
2020-03-09
иргэн:
архи худалдаалахыг хоргиглоо. эсвэл 7 хоногт 1 удаа зардаг ч юмуу
2020-03-09