Нөөцийн махыг өнөөдрөөс борлуулж эхэлнэ
2020-03-09
Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдрөөс эхэлж худалдаанд гарч буй нөөцийн махны талаар мэдээлэл өглөө.

 

Тэрбээр "2019 онд нийслэлийн хэмжээнд 4,000 тонн нөөцийн мах бэлдсэн. Энэ жил Хүнс хөдөө, аж ахуйн яам, нийслэлийн удирдлагууд хамтран ажиллаж, Засгийн газраас 20,000 тонн нөөцийн мах бэлдэх даалгавартай байгаа. Өнөөдрийн байдлаар 12,000 тонн нөөцийн махыг бэлдсэн. Улаанбаатар хотын 140 хорооны  279 дэлгүүрээр худалдан борлуулах ажил бэлэн болсон” гэдгийг онцоллоо.

 

Мах бэлтгэн нийлүүлж буй 15 аж ахуйн нэгжүүд нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд савласан бөгөөд үхрийн ястай мах 1 кг нь 7,700 төгрөг  хонины ястай мах 1 кг нь 6,700 төгрөг, ямааны ястай мах 1 кг нь 6,220 төгрөг байх аж. Цаашид хөл хорионы асуудал хүндэрвэл махыг экспортод гаргахаас илүүтэй дотоодын зах зээлдээ нийлүүлэх даалгаврыг Засгийн газраас тус аж ахуйн нэгжүүдэд өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
Арз:
БАЛАЙ ПЯЗДА НААД ХУРАНДАА ЦОЛОО ЗҮҮХЭЭ БОЛИОЧ МЭДРЭЛ НОВШ ВЭ. ЭНЭ ЗХЖШ ХАРЖ БНА УУ ЗОГСООГООЧ
2020-03-10