COVID-19: Итали нутаг дэвсгэртээ бүхэлд нь хориг тогтоов

Италийн нутаг дэвсгэр даяар иргэдийг олноор цугларах, онц шаардлагагүй бол дотооддоо зорчихыг хориглосон хорио цээрийн онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон талаар тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгджээ.
Өмнө нь халдварын тохиолдол илүүтэйгээр бүртгэгдсэн Италийн хойд хэсэгт хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байсан бол гуравдугаар сарын 10-наас эхлэн Италийн нутаг дэвсгэр даяар хориг үйлчлэхээр болсон байна.
"Бид Италийн сайн сайхны төлөө ямар нэг зүйлээсээ татгалзах ёстой. Бид үүнийг одоо хийх ёстой. Мөн бид хамтран ажиллаж, илүү хатуу арга хэмжээнд дасан зохицсон нөхцөлд энэ байдлыг даван туулна" гэж Италийн Ерөнхий сайд мэдэгдсэн байна.
Тус улсад хөл бөмбөгийн тоглолтууд зэрэг олон нийтийн бүхий л арга хэмжээг цуцалсан бөгөөд гагцхүү гэр бүлийн хүндэтгэх шалтгаан эсвэл ажил хэргээр л улс дотор зорчих боломжтой аж.
Сүүлийн үеийн мэдээллээр Италид COVID-2019 вирусийн халдвар авсан хүний тоо 9 000-ыг давсан бол 400 гаруй хүн нас баржээ.
COVID-19: Хөл хорионд орсон дэлхий
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ