Б.Чинзориг “Токио-2020” олимпийн эрх авлаа
2020-03-10

 

Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо үргэлжилж байна. 35 орны 221 боксчин хүч сорьж буй энэ тэмцээнд манай улсаас 13 боксчин Амманд тулалдсан ч 12 нь ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв.

 

Өчигдөр манай боксчдоос эрэгтэйчүүдийн 63 кг-д Б.Чинзориг Энэтхэгийн М.Каушикийг 3:2-оор ялж олимпийн наадамд хоёрдахь удаагаа оролцох эрхтэй боллоо. Тэд 2019 оны ДАШТ-ий хоёрдугаар тойрогт учраа таарч энэтхэг боксчин 5:0-ээр ялсан ч энэ удаа Монголын Чинзориг даагаа нэхэж чадсан юм. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул Австралийн С.Николсонд, 60 кг-д М.Намуун Энэтхэгийн С.Каурд ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Одоо боксчдын хувьд “Токио-2020” олимпийн эрхээ биелүүлэх цорын ганц тэмцээн үлдээд байна. Энэ нь тавдугаар сарын 13-20-нд Парист болох Дэлхийн эрхийн тэмцээн юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
wow
2020-03-10