Б.Отгонсүх: Нийтийн тээврийг бүрэн зогсоохгүй
2020-03-10

 

Монгол Улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирээд байна. Үүнтэй холбогдуулан иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын тоог багасгаж, эргэлтийн цагийг уртасгажээ.

 

Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Энгийн үед 900-950 автобус амралтын өдрүүдэд 700 гаруй автобус үйлчилгээнд явдаг бол гуравдугаар сарын 10-наас гуравдугаар сарын 16-ны өглөөний 07.00 цаг хүртэлх хугацаанд амралтын өдрүүдэд 400-452, ажлын өрүүдэд 680 автобус үйлчилгээнд явна. Үүнд хот орчмын чиглэлийн автобус ч багтана. Мөн энэ хугацаанд 15 минутад дараагийн автобус ирдэг байсан бол 30-35 минутын хугацаатайгаар үйлчилгээнд явна. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохгүйгээр амралтын өдөр 50 хувиар, ажлын өдөр 35 хувиар үйлчлэх цагийг багасгаж байна гэсэн үг" гэлээ. 

 

Иймд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохгүй аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Автобусандаа чихцэлдэхээр чинь халдвар тарах нь нэмэгдэх биш үү?
2020-03-10