ШУУД: Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хориглоогүй
2020-03-10

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.

 

 

-Одоогийн байдлаар иргэд худалдан авалт хийж байгаа үед хүнсний бүтээгдэхүүний тасалдал гарч магадгүй. Өдөр тутам 100 тонн мах нийлүүлэгдэнэ. Тийм учраас тайван амгалан байгаарай гэж хүсмээр байна. Зах зээл дээр гаргах 20 гаруй мянган тонн мах байгаа. 

 

Гурил импортлогчидтой зах зээлийн өнөөгийн байгаа үнийг тогтвортой байлгана гэж тохирсон. Онцгой нөхцөлд зорчигчийн хөдөлгөөнийг хаасан. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хаагаагүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин