Фейсбүүк амны хаалтны сурталчилгааг хориглоно
2020-03-10

 

Марк Цукбергийн эзэмшлийн Фейсбүүк болон Инстаграм гэсэн хоёр олон нийтийн сүлжээнд эмнэлгийн амны хаалтны сурталчилгааг хориглохоор болжээ. Энэ талаар тус компаниас гаргасан мэдэгдэлд дурдсаныг Лента.ру дамжуулсан байна. 

 

Шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар дэгдсэн энэ үед амны хаалтны эрэлт их байгаа нь тухайн бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж байгаатай холбоотой гэнэ.

 

"Нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа. Харин үнэ өсч байна. Үүссэн онц байдлыг хүмүүс хувийн ашиг хонжоо олох зорилгоор ашиглахыг бид хүсэхгүй" хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин