COVID-19: Израильд хөл хорионы журам зөрчвөл 7 жилийн хорих ял онооно
2020-03-10

 

Израиль улс руу гадаадын орнуудаас ирж буй хүн бүрийг 14 хоног тусгаарлах журам мөрдөж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Тус улс гадны иргэдийг Израильд өөрийгөө 14 хоног тусгаарлах байртай гэдэг нь батлагдвал улс оронруугаа нэвтрүүлэхээр болсон байна. Мөн хөл хорио тогтоох журмыг зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 5-7 жилийн хорих ял оноох аж. 

 

Одоогоор тус улсад шинэ төрлийн титэм вирусийн тархалтыг хязгаарлах арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй хөл хорионы журмыг зөрчсөн хэргээр эрүүгийн есөн гэмт хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалтын нөхцөл байдал улам бүр хүндэрч, дэлхийн 105 оронд халдвар авсан 110 мянга гаруй хүн бүртгэгджээ. 

Shuud.mn
Сонин хачин
7 жил тэр ФРАНЦЫН араб аревад огоочээ:
7 жил огоочээ. гадаас ирж байгаа хумуус ба ирснээс нь 45 хоног хорионд байлгаачээ
2020-03-10
монгол:
монголд монгол хүнд л хөл хорио үйлчилнэ гадаадын хүмүүст монголын хуулть журам үйлчлэхгүй за юу.
2020-03-10
монгол:
монголд монгол хүнд л хөл хорио үйлчилнэ гадаадын хүмүүст монголын хуулть журам үйлчлэхгүй за юу.
2020-03-10