0-5 насны гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгоно
2020-03-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар 0-5 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ний өдрийг  хүртэл гэрээс нь цахимаар ажлаа хийх боломжоор хангах, хэрвээ гэрээсээ ажиллах боломжгүй бол цалинтай чөлөө олгохоор болжээ. 

 

Дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ COVID-19  халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.

 

Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргаж байгаа аж.

 

Дашрамд мэдээллэхэд халдвар авсан Франц улсын иргэн Улаанбаатар хотод байрлах хугацаанда KFC түргэн хоолны сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн. Улмаар тус хоолны газрын ажилтан өндөр халуурсан талаар мэдээлэл тархсан. Үүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "KFC-ийн ажилчид халуураагүй. Нэг ч ажилчин халуурсан байдалтай ХӨСҮТ-д хандаагүй" гэж мэдэгдлээ.


Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ира:
Хувийн байг-д ЦАЛИНГҮЙ Чөлөө өгя бна АРГА ХЭМЖЭЭ АВНА УУ
2020-03-11
Монгол:
1-2 хүүхэдтэй нь яахийн бол
2020-03-11
Монгол:
5 жилийн дотор 3 хүүхэд гаргах юм байна ккк
2020-03-11
Жил бүр төллөдөг мал санаанд орчихлоо
2020-03-11
0-5 насны гэхээр 5 жилийн дотор 3 хүүхэд гаргах гэж үү
2020-03-11
Er ni Sarangrl saidiin Horio Tseeriin Deglem bur ehneesee l uurtei ni adilhan sul doroi,undui sundui, hooson yaria tudii l baigaad bsn sh dee.Heden emch suvilagch nar,Niamhuu doktor nar l nuruun deeree buhniig uurch bsn. Horio tseer, mun udurtuu ongotsoor 100- 1000 hun unuuduriig hurtel irj buuj baigaag yamar Horio gehev????????Zugeer l uhaan gargalgui bod doo.Uyyn saindaa l Ulsiin Ontsgoi Baidaliin erh hemjee, shiidver gargah erhiig tur zuur OGTSOM NEM GEj---- Huukt shaardaj bichij bv. Tuildatlaa temtsej bgaa Niamhuu emch nar ch gesen Ongots Buu Iruul gej shaardaj, bid corona burtgegdvel DIILEHGUI shuu gj uhen uzeltseh bsn um.Tsagdaa,Meregjliin Hianalt,Ontsgoihon uursdiiguu zolin baij amia hairlalgui Mongoloo manalaa, ajillaa.Harin Daam avgaid bas l davhar davhar shaardlaga tavij, 1000,1000-aar nisen irj bui hudulguuniig zogsoohgui bol diildehee bailaa, bid boliloo,Ta uuruu odoo bieeree ireed Eh Oroniihoo MANAAND zogs, eh ornii HARUULD gar gj heleh baij dee. Zav zai garaagui,amisgaa avah bolomjgui l bsn bh daa.Adilhan l hun sh dee.
2020-03-10
Ямар ч амьдралд нийцгүй шийдвэр бна. Ийм ээжүүд цөөхөн ихэнх нь гэртээ хүүхдээ харах чөлөөтэй бгаа.
2020-03-10
зочин:
0-1 насны хүүхэдтэй эсвэл, 0-5 насны 3-аас дээш хүүхэдтэй эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор шийджээ. Гэхдээ ийм насны хүүхэдтэй ажлаа хийж байгаа эхчүүд хэд байгаа бол?? хүүхдээ асрах чөлөөтэй байдаг биз дээ?
2020-03-10