Нохойноос COVID-19 вирус илэрчээ
2020-03-10

 

Хонконг улсад нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхий мал амьтны эрүүл мэндийн байгууллага(ДМАЭМБ)(OIE)-ын мэдээллийн санд бүртгэгджээ.

 

Вирусийн халдвар илэрсэн нохойг 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлжээ. Мал эмнэлгийн үзлэгээр тус нохойны хамар, ам, шулуун гэдэс, ялгадас зэргээс арчдас, дээж авч шинжилгээнд хамруулахад хамрын болон амны хөндийн дээжнээс оношлуураар COVID-19 вирус илэрсэн байна. Нохойноос эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй гэв.

 

Улмаар хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 02, 05-ны өдрүүдэд авсан нэмэлт шинжилгээгээр мөн COVID-19 вирус илэрсэн байна. Одоогоор вирус илрүүлэх хугацааг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд мал эмнэлэг, хорио цээрийн хяналтад 14 хоног байрлуулах аж.

 

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Shuud.mn
Сонин хачин
Ts:
Muur nohoi yah ve Mgl maani mal aj ahuigaa hamgaalah vaccine hiih heregtei!!!!
2020-03-11
заяа нь хая
2020-03-11
зочин:
Нохойноос covid-19 млэрсэн тухай мэдээллийг , сэрэмжлүүлэг хэлбэрээр олон нийтинй сүлжээнд тавмарай Манайд эзэнүй муур, нохой элбэг. Хог хаягдлын менежмент, иргэдийн мэдлэг муу, дээрээс нь хэнэггүй . Энэнь халдвар дамжих бас нөхцөл. Хамтдаа халдвараас сэргийлье .
2020-03-11