COVID-19: Хавьтагч гэж хэн бэ?
2020-03-11

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна. 

 

Халдвараар өвчилсөн уг иргэнтэй онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсан байж болзошгүй 120 гаруй хүнийг олж тогтоон тусгаарлалтын ажлыг эхлүүлээд байгааг Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл олон нийтийн дунд хавьтагч гэж хэн болох тухай асуулт үлдэв.

 

Нэгдүгээр хавьтагч гэж хэн бэ?

 

Халдвар илэрсэн хүнтэй шууд ойр байсан хүмүүсийг хэлнэ. Тухайлбал өвчтөнтэй хамт нэг онгоцоор зорчихдоо түүний суудлаас урагш, хойш, хажуу тийш гуравдахь эгнээнд суусан зорчигчид нэгдүгээр хавьтагч гэдгийг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл хэлсэн.Мөн Франц улсын иргэн Дорноговь аймаг руу галт тэргээр явсан. Тус галт тэргээр хамт зорчсон 28 иргэнийг нэгдүгээр хавьтагч гэж үзэн тусгаарлаад байгаа юм. 

 

Хоёрдугаар хавьтагч гэж хэн бэ?

 

Хоёрдугаар буюу хавьтлын хавьтал болсон бүх хүмүүсийг 14 хоногийн турш ажлаас нь чөлөөлөн гэр гэрт нь тусгаарлах шаардлагатай.  Халдварт өвчинтэй иргэнтэй онгоц, галт тэргээр хамт зорчиж, ажлын байранд хамт сууж ажилласан зэрэг хүмүүстэй уулзсан, хамт байсан иргэдийг хоёрдугаар хавьтагч гэнэ. Өөрөөр хэлбэл халдвар тээгчээс халдвар дамжсан байж болзошгүй хүнтэй уулзсан хүнийг хавьтлын хавьтал болсон байж болзошгүй гэж үзэн тусгаарлах арга хэмжээг авч буй юм. 

 

Хавьтагч гэдэг үг ийм учиртай. Харин зарим иргэд үүнийг бэлгийн хавьталтай андуурч Франц улсын иргэнтэй бэлгийн харилцаанд орсон 100 гаруй эмэгтэйг хайж эхэлсэн тухай сэтгэгдлүүд цахим орчинд хөвөрч байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэн гэдгийг нь мэдэхгүй байж бид яаж сэргийлэх юм. Манай төрлүүд Дорноговь аймагт байдаг. хагас бүтэн сайнд 2 хүн ирээд явсан. Тэд тэдний ойр дотныхон 2.3 дахь хавьталтай уулзсан үгүйг мэдэхгүй Солонгос Нэр ус нас хүйсийг нь зарласан байсан Тиймээс бүүр сэжигтэй хүний явсан замын апп зохиочихоод хүмүүс тэрнийг үзээд өөрсдийгөө сэргийлсний хүчинд халдварын хүрээ багасаж бна. Манайд энэ туршлагыг хэрэглээ ч
2020-03-11