О.Бямба-Эрдэнэ олимпийн эрхийн төлөө тулалдана
2020-03-11

 

Ази-Далайн орнуудын “Токио-2020” олимпийн эрхийн төлөө боксын тэмцээн Иорданы Амман хотноо үргэлжилж байна. Өчигдөр манай боксчдоос олимпийн эрхээ анхлан хүртсэн ОУХМ Б.Чинзориг (63 кг) улмаар мөнгөн медалийн төлөө Узбекистаны боксчин Э.Абдураимовтой тулалдаж 2:3-аар ялагдлаа.

 

Ингэснээр Б.Чинзориг “Токио-2020” олимпийн эрхийг хүрэл медалийн хамт хүртэх болов. Харин шөвгийн наймд ялагдсан О.Бямба-Эрдэнэ олимпийн эрхийн төлөө нэмэлт тулааныг хийж буй. Түүний 75 кг-ийн жинд таван эрхийг хуваарилж байгаа юм. Тэрбээр Индонезийн М.Мускитаг 5:0-ээр ялсан бөгөөд өнөөдөр Ираны Ш.Мусавитай ялвал Токиог зорих эрхтэй болно.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин