Олимпын наадмыг хоёр жилээр хойшлуулж болзошгүй
2020-03-11

 

Олон улсын олимпын хороо Японы Токио хотод болох олимпын наадмыг  цуцлах тухай шийдвэр гаргавал энэ наадмыг нэг эсвэл хоёр жилээр хойшлуулж  болох талаар Зохион байгуулах хорооны гишүүн Харуюки Такахаши мэдэгдсэнийг  The Wall Street Journal дамжууллаа. 

 

"Олимпын наадмыг цуцална гэж би бодохгүй байна. Арга хэмжээ зохион байгуулах хугацааг л хойшлуулах байх" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Мөн, олимпын наадмыг нэг жилээр хойшлуулвал спортын бусад томоохон арга хэмжээнүүдтэй давхцах учир хүндрэлтэй байна гэдгийг Такахаши онцолсон байна.Тиймээс Токиогийн олимпыг хоёр жилээр хойшлуулвал илүү хялбар байна гэж зохион байгуулах хорооны гишүүн мэдэгджээ.

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын долоонд Японы SMBC Nikko Securities санхүүгийн компанийн шинжээчид Токиогийн олимпын наадмыг цуцалсан тохиолдолд Японд учрах хохирлыг тооцоолсон байна. Энэ тооцооллоор Япон улс Олимп цуцлагдвал 74.3 тэрбум ам.долларын хохирол амсах аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин