"ДЭМБ-ын ажилчдаас COVID-19 илрээгүй тул өглөө буцсан"
2020-03-11
Гэрэл зургийг MPA.mn

 

ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр гуравдугаар сарын 2-11 хооронд манай улсад ажиллаа. Тэд өнөөдөр /2020.03.11/ өглөө нутаг буцжээ.

 

Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна. 

 

Уг онгоцонд ДЭМБ-ын төлөөлөгч хамт зорчиж ирсэн бөгөөд тэд Улаанбаатар хотод болон хөдөө, орон нутагт уулзалт сургалт зохион байгуулсан тул иргэд, олон нийт төлөөлөгчдийг халдвар тараасан байж болзошгүй хэмээн сэрэмжлээд байв. 

 

Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ДЭМБ-ын төлөөлөгчид шинжилгээнд хамрагдсан. Тэднээс COVID-19 илрээгүй учраас өнөөдөр өглөө онгоцоор буцсан. Монголчуудад туслах гэж халуун сэтгэл тээж ирсэн хүмүүсийг буруутгах нь муухай. Тэд өндөр түвшний мэргэжилтнүүд тул өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалах арга, хэрэгслүүдийг сайтар ашиглаж явсан" гэлээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
А.Одхүү:
ДЭМБ гэхээр 14 хоног тусгаарлагдахгүй явж болдог юм уу? Өөрсдөө хэрэгжүүлдэггүй хүмүүсээс заавар зөвлөгөө авах хэрэг байна уу?
2020-03-13
Sarmandah:
Amnii gaalt zuuhguigeer humuustei haritsAd l baisan biz dee. Mon omooroh ymaa olj ydavaa
2020-03-12
yu hiihee medej baisan:
yu hiihee medej baisiin bol hamt ongotsoor virustai hun yavj baisniig yagaad medsenguiv?balai tailbar helhee boli
2020-03-11
Zorig:
ENE ERUUL MENDIIN YAM HALDVAR SUDLALIIN UDIRDLAGUUD MONGOLOOR TOGLOJ BN DAA.DURTAI HUNEE SHUUD ORUULAAL DURTAI HUNEE BUTSAAGAAD PYLDAGA NOVSHUUD.VIRUS DAAMJIRVAL TA BUHEN HAR TOLGOIGORO HARIUTSAN SHUU
2020-03-11
.:
Эрүүл мэндийн дэд сайд асан, доктор Ж.Амарсанаа хаана байна одоо эмчлэгээний багтай хамтарч ажилаач том том юм яриад байсан хүн
2020-03-11
zochin:
mask zvvhguigeer eruul mendee hamgaaldag argiig ni zaaj uguuch tegvel.
2020-03-11
ZOCHIN:
ER N BOL TUSGAI UURSDIINHUU ONGOTCTOI IRSEN BOL SAIN BJ.TAHAL HENIIG CH YLGAHGUI TUSNALDAA.HEREV TUSSAN BOL DAMJUULAGCHID L BH BAILAA.IH HURLIIN DARGATAI JIRIIN L GAR BARIAD YRILTCAAD BSAN YM BISHUU...ESVEL DELHIIN ERUUL MENDIIN TULUULUGCH GEHEER N TER VIRUS ,NYN N AIHIIN BOLOV UU.
2020-03-11