COVID-19: Хятад Иран руу хүмүүнлэгийн тусламж илгээлээ
2020-03-11

 

Шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчинтэй тэмцэхэд нь зориулж Хятад улс Иранд 1.6 сая юань буюу 290 мянган ам.долларын өртөг бүхий хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Энэ талаар Ойрх Дорнодын энх тайвны хөгжлийн сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Чэнь Синьхуэ мэдэгдсэн байна.

 

"Халдварын дэгдэлтээс үүдэн бид өөрсдөө хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа ч Ираны ард түмэнд илгээх 1.6 сая юанийн өртөг бүхий шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг бид цуглуулж чадсан" хэмээн тэрбээр мэдэгджээ.

 

Синьхуэгийн өгүүлснээр, Хятад улс 1000 орчим хамгаалалтын хувцас, амны хаалт болон бусад бүтээгдэхүүнийг илгээсэн бөгөөд хүмүүнлэгийн тусламжийг бүрдүүлэхэд Хятадын иргэд оролцсон байна.

 

COVID-19: Цочирдохгүйн тулд ямар мэдээлэлтэй байх ёстой вэ?

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин