COVID-19: Хятадад 61 мянга гаруй хүн эдгэрчээ
2020-03-11

 

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хороо тус улсад дэгдсэн титэм вирусийн өвчлөлийн талаарх ээлжит мэдээллээ өглөө.

 

Тус хорооны мэдээлснээр, нийт халдвар авсан хүмүүсийн 75 хувь нь хэдийнэ эдгэрч эмнэлгээс гарч, 16 мянган хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

 

БНХАУ-д халдвар авсан хүний тоо 80 778 болсноос 61 475 нь эдгэрсэн бол эмнэлгүүдэд 16 145 хүн эмчлүүлж байгаа бөгөөд тэднээс 4492 нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, шинэ төрлийн титэм вирусийн халдвар анх 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод дэгдсэн. Хятадын эрх баригчид титэм вирусийн халдварыг тогтоон барихын тулд онц шаардлагагүй бол орон гэрээсээ гарахыг иргэдэд хориглох зэргээр хатуу арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа юм. 

 

Хэдийгээр хориг, хязгаарлалт тавьсан ч энэ өвчин дэлхийн зуу гаруй оронд тархсан бөгөөд Хятадаас гадна халдварын хамгийн том голомтын тоонд Иран, Итали зэрэг улс багтаж байна. 

 

COVID-19: Цочирдохгүйн тулд ямар мэдээлэлтэй байх ёстой вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин