COVID-19: АНУ Европын орнуудын иргэдийг нэвтрүүлэхгүй
2020-03-12

 

АНУ нэг сарын туршид Их Британиас бусад бүхий л Европын орнуудаас ирэх гадаадын иргэдийг улсруугаа нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

 

Энэ нь Европд шинэ төрлийн титэм вирус эрчтэй тархаж байгаатай холбоотой бөгөөд нэг сарын хугацаанд тухайн орны иргэдийг нэвтрүүлэхгүй байх талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ онцолсон байна.

 

"Манай улс дахь өвчлөлийн тохиолдлыг нэмэхгүйн тулд Европоос АНУ руу чиглэх зорчих хөдөлгөөнийг 30 хоногийн туршид хааж байна. Шинэ журам баасан гаригийн шөнө дундаас эхлэн үйлчилнэ" гэж Трамп мэдэгджээ. 

 

Трамдын өгүүлснээр энэ хоригт Их Британи болон Америкийн иргэд хамааралгүй бөгөөд тэднийг АНУ руу нэвтрэх үед зохих үзлэг хяналтыг хийх аж. 

 

Түүнчлэн БНХАУ болон Өмнөд Солонгосоос АНУ руу зорчих хөдөлгөөнийг цуцлах боломжтой гэж онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бас хятадыг нэвтрүүлж хэрэггүй
2020-04-23