"Хөвсгөл нуур" зочид буудлын хамгаалалтыг буулгав
2020-03-12

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах "Сити тауер" оффис буюу "Хөвсгөл нуур" зочид буудлыг цагдаагийн хамгаалалтад авчээ.

 

Учир нь тус буудалд байрласан Польш улсын хоёр иргэнээс COVID-19 вирусийн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тул Яаралтай тусламжийн 103 утсанд мэдээлэл өгсний дагуу эмч, эмнэлгийн ажилтнууд үзлэг хийсэн байна. Үзлэгээр тус иргэдийн биеийн байдал сайн, халуурсан зовиургүй байжээ.

 

Иймд зочид буудлын хамгаалалтыг буулгаж, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ойрын уед ирсэн гадны бух хумуусийг буртгэж, хяналтандаа авч узлэг хийж хаана юу хийж явсан маршрут, уулзалдсан хумуусийг тодруулах хэрэгтэй шуу, уунд онцгой, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, эруул мэндийн байгууллагууд хамтран ажиллаж асуудал гарвал шуурхай ажиллахад бэлэн байдалтай байх хэрэгтэй. Тэдгээр гадаадын хумууст зориулсан зовломж, хориглох зуйлуудийг хэлж тайлбарлах, зорчсон тохиолдолд Монгол улсын хуулиар шиитгуулнэ гэж анхааруулах хэрэгтэй байна.
2020-03-12
ир:
за ашгүй
2020-03-12