COVID-19: Цар тахалд хүрсэнтэй холбогдуулан хуралдав
2020-03-12

 

Эрүүл мэндийн сайдын Д.Сарангэрэлээр ахлуулсан Коронавируст халдвар (COVID-19)-аас сэргийлэх, хянах тохиолдлын удирдлагын тогтолцооны баг бүрэлдэхүүн өнөөдөр 00:25 минутад ДЭМБ Коронавируст халдвар “Цар тахал”-ын түвшинд хүрлээ гэж зарласантай холбогдуулан хуралджээ.

 

Уг хуралд Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица оролцож цар тахал зарласан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Сүүлийн 2 долоо хоногт коронавируст халдвар (СOVID-19) эрчимтэй тархсан, вирусийн хоруу чанар өндөр байгаа, урьдчилан сэргийлэх вакцин гараагүй зэргийг үндэслэн эрсдлийн үнэлгээ хийж, цар тахал гэж зарласан" гэлээ.

 

Хэдий цар тахал хэмээн зарласан ч үндэслэлгүй айдас, түгшүүрийг бий болгох нь нөхцөл байдлыг хүндрүүлэх бөгөөд уг вирусийг хянах аргагүй боллоо гэсэн үг биш юм. Цаашид улс орнууд ДЭМБ-аас цар тахлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг өөрчлөхгүйгээр улам эрчимжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

 

 

Мөн ЭМЯ бэлэн байдлаа хангах арга хэмжээг маш сайн авч хэрэгжүүлж байгаа гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

 

Иймээс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдвараас сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, эмчилгээний талаар авч байгаа арга хэмжээгээ улам эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд салбарын ажилтнуудад даалгаллаа.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Busad ornuud odor bolgon baidliin tuhai irgedde hevleliin hural hiij baina shdee tv-eer
2020-03-12
сарангэрэл авгай ичих нүүргүй:
хандив шагнал авахаараа ТВ-р гүйгээд гараад ирнэ. Иргэдэд мэдээлэл өгнө гэж бараг байхгүй. далд ор
2020-03-12
Ard:
Mergejliin saidtai bolmoor yum daa! Delhi dahind dahal bolj bhad !
2020-03-12
ЭМ-мйн сайд дэндүү жулдаж байна:
Мэргэжилтнүүд нь хамаг ачааг нь үүр махлуулж байна даа.
2020-03-12