Ф.Мэрлин: Франц улсын иргэн Монголд анхны тохиолдлыг авчирсанд харамсаж байна
2020-03-13

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин “Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна. Бид иргэнтэйгээ холбогдож мэдээлэл авч байгаа. Биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Бид Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, эмч нарт манай улсын иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрээр энэхүү харамсалтай үйл явдлыг цаашид яаж засч залруулж явах тал дээр ихээхэн санаа зовинож байгаагаа уламжилсан юм.

 

Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын Засгийн газраас өвчтөнийг эдгээхийн тулд байгаа бүх хүч чадлаа дайчлан ажилла гэдэг чиглэл өгсөн. Тийм бололцоо байгаа гэдгийг ч манай Эрүүл мэндийн сайд хэлсэн. Тиймээс одоо өвчтөний сэтгэл санааны байдал чухал. Өнгөрсөн хоногуудтай харьцуулахад нийгмийн сүлжээгээр тархаж байсан нэн таагүй хандлага буурч, ард иргэд маань ч ухаалаг хүлээцтэй хандан, тэр хэрээр өвчтөний сэтгэл зүйн байдал тогтворжиж, эмч, өвчтөн хоорондын харилцаа улам сайжирч байна” гэлээ.


Дэлхий нийтэд цар тахлын түвшинд тархаж буй COVID-19 халдварын Монгол Улсын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан тус улсын зүгээс иргэнээ авах хүсэлт гаргаад байсан. Харин өвчтөний сэтгэл санаа, биеийн байдал сайжирч, эдгээнэ гэсэн монгол эмч нарын итгэл өндөр байгааг үндэслэн иргэнээ нутаг буцаах асуудлаар дахин хөндөхгүй гэдгээ Элчин сайд Ф.Мэрлин уулзалтын үеэр хөндсөн. Өвчтөн ч эхэндээ нутаг буцах бодолтой байсан ч Монгол Улсад эмчлүүлэх шийдвэр гарган эмч, мэргэжилтнүүдийн заавраар шинжилгээ, үйлчилгээг ямар нэг асуудалгүйгээр даган биелүүлж байна гэж Монгол Улсын Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өр нэхэхгүй ээ, харин франц та үлдсэн амьдралдаа нэг монгол иргэний эрх ашгийг хөсөрдүүлэлгүй амьдарсан нь дээр. Энэ компани их татвар төлж, олон хүнд тустай байдаг байж мэднэ. Эх дэлхийд хортой бол тогтвортой хөгжлийн эсрэг яваад цаазын тавцанд очно гэж мэдтүгэй, аюутугай.
2020-03-17
Уншигч:
Франц хүнийг манай монгол эмч нар эдгээж чаднаа заавал эдгээрэй гэж франц иргэнд ерөөл өргөе дөө
2020-03-14
Xaxa:
Bas shiitgel huleehgui nutag butsah bodoltoi ain dawarsan p...we
2020-03-13
Odoo uunees mongoliin alban tushaaltan,erh medeltenuud surgamj avah heregtei.1-2, heseg buleg humuusiin duraaraa avirlalt uls niigemd yamar ayul avch irehiig oilgoson baih gej naidaya.Deer n gadnii humuus mungutei, nuluurei bol mongold duraaraa avirlaj boldog gesen sehuun zangaa tatah biz.Gadaadiin irgediin buruu geheesee iluu mongoliin alban tushaaltanuudiin avilgach, pyaldaga, deerengui zangaas bokj yamar gai gamshig ,hohirol, suireld hurch bolohiig uhaarsan baigaasai gej naidahaasdaa.Gehdee ene udaa frantsiin irgeniig deerees daramtalj sullaj duraar n tenuulsen humuust arga hemjee azvah bizdee.Tegj baij songuuld ard tumnii demjleg avna gedgee oilgoson baih.Mongoliin ard tumnii amidral aj baidlaa zolioslon,tevchin baij udii hursen ololtiig 1-2 darga seterten bulshlah shahsan uneheer sejigiin bailaa.Udur shunugui noir hoolgui zutgej baigaa olon hunii hudulmur zutgeliig avilgach,pyaldaga tushmeduud nuraaj bolohuu?
2020-03-13
Bolj bolj
2020-03-13
A:
Hunee avna geed naash tsaash ni zooh hoorond ersdel ih gedgiig erhbish oilgojee
2020-03-13
Эрка:
Эмчилгээнийхээ завсар зайгаар хонины махтай шөлөнд халбага аарц хутгаад л халуувтараар нь өгөөд бай ,тэгээд л нам дарна
2020-03-13
Өвчин хийсч ирдэг гэж бип ярьдаг. Хурдан эрүүл болоорой. Монгол эмч нар чадна аа.
2020-03-13
Zocnin:
Owcnin helj ireh bishdee Harin tsetsgiin baglaa barin tsonhnii tsaanaas hurdan eruul bolohiig erooj setgel sanaag ni demjij hurdan edgehed ni tus boloh hunleg setgel heregtei
2020-03-13
ЗОЧИН:
ЭНЭ ТОМООС ТОМ АСУУДАЛД ТӨРИЙН УИХ-ЫН ТОМ ТОЛГОЙТОЙ НӨХДҮҮД ОРОЛЦСОН ҮНДЭНСНИЙ МАШ ТОМ ХОХИРОЛЫН АСУУДАЛ ГАРГАСАН ОДОО ТЭД АСУУДЛЫГ НУУН ДАРАГДУУЛНА БИЗ. УЛС ЭХ ОРНОО ХАРИЙНХАНД ХУДАЛДСАН АМ ХАМРАНДАА МӨНГӨ ЧМХҮҮЛЧИХСЭН НОВШНУУДЫГ ХИЙСЭН АЖИЛ. СУМЪЯАБАЗАР УУ УНДАРМАА ЮУ.
2020-03-13