Токиогийн олимпийн бамбарыг асаав
2020-03-13

Японы нийслэл Токио хотноо болох олимпын наадмын галт бамбарыг Грекийн Олимпияд өчигдөр асаалаа. Уг ёслолыг анх удаа үзэгчгүйгээр зохион байгуулжээ.

 

Шинэ коронавирусний халдварын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг олимпийн наадам хуваарийн дагуу зохион байгуулагдах эсэхэд олон нийт эргэлзэж буй энэ үед галт бамбарыг асаах ёслол боллоо. Галт бамбарыг ирэх долдугаар сарын 24-нд эхлэх олимпийн наадам хүртэл буухиалах юм.

 

Олимпия хотод болсон галт бамбарыг асаах ёслолд Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Токиогийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид багтсан 100 орчим хүн оролцжээ. Галт бамбарыг Японд энэ сарын 20-нд залж аваачих юм.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин