Франц иргэний ойрын хавьтлын 207 хүнээс халдвар илэрсэнгүй
2020-03-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна.

 

Уг иргэнтэй онгоц, галт тэргээр хамт зорчсон, уулзасан зэрэг өгүүлэмжтэй нэгдүгээр хавьтал болон хоёрдугаар хавьтлын 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдоод байсан. 

 

Тэгвэл өнөөдөр /2020.03.13/ халдвар авсан Франц улсын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарчээ. Нийтдээ 207 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гараад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
юү ч ойлгосонгүй. ФРАНЦ ЭР ЭРҮҮЛ БАЙЖ . ЭСВЭЛ БИД / МОНГОЛЧУУД / ТУСДАГГҮЙМ БАЙЖ
2020-03-13