COVID-19: Канадын Ерөнхий сайдын эхнэр халдвар авчээ
2020-03-13

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр София Трюдо шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан талаар  Associated Press мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Канадын Засгийн газрын тэргүүн гэр бүлийн хамт гуравдугаар сарын 12-нд тусгаарлагдсан бөгөөд гэхдээ Ерөнхий сайдаас өвчний шинж тэмдэг илрээгүй байна. 

 

Түүний эхнэр хатагтай Трюдо гуравдугаар сарын 11-ний өдөр Лондон хотоос эргэн иржээ. Тухайн үед түүнд ханиадны шинж тэмдэг илэрсэн бөгөөд шинжилгээ өгөхөд титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдсон байна. 

 

Энд дуулгахад, Канадад шинэ төрлийн титэм вирусийн халдварын 100 тохиолдол бүртгэгдсэн юм. Харин дэлхий даяар гуравдугаар сарын 13-ны баасан гаригийн өглөөний байдлаар 131621 хүн халдвар авчээ. Халдварын улмаас  4940 хүн нас барж, харин 68.5 мянган хүн  эдгэрсэн байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ehner avsan bol nohor avahgui bna gej baihgui de hgasa iim ued teneed yavj bdg yaadag dunkuunuud we..mask aazuuhgui altsganaad yavj bsn blgu boduul
2020-03-30
irgen:
dongoj say baruunii medeegeer nohor ni bas haldvartai garsan, ene eronhiilogchtei uulzsan olon eronhiilogch sanaa zovj bna, braziliin eronhiilogch bas haldvartai...
2020-03-13