Хандив гардуулах ёслолын ажиллагаа болов
2020-03-13

БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш – Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг хятадын талд гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Монгол Улсын төр засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс цугларсан 391.6 сая төгрөгийн хандивыг гардуулах энэхүү ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

 

 

Арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цэрэнбат болон болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй нар харилцан үг хэлэв. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, БНХАУ-д COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд туслах, Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх зорилгоор Монгол Улсын төр засгийн байгууллагуудаас өрнүүлсэн “Мөнхийн хөрш-Сэтгэлийн дэмжлэг” аянаар цугласан мөнгийг хятадын талд гардуулан өгч байгаадаа баяртай байна. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдүү явахад тэвнээр тусал” гэдэг Монгол ардын зүйр үг байдаг. Бидний өгч буй сэтгэлийн дэмжлэг далайд дусал болох болтугай гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг”, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэгчээр Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд, ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд үед дэмжиж байгаагийн илэрхийлэл болгон энэхүү аяныг өрнүүлсэнд маш их талархаж байна. Энэ бүхэн нь Д.Цогтбаатар сайдын хэлсэнчлэн, хоёр улсын харилцаа хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болон хөгжиж байгаагийн илрэл мөн. Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ үе шатанд гарч урагшлан хөгжиж байгааг энэ хандивын аян харууллаа гэв.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
yasan ih us honzon be hnzognoj duusdaggui ee tolgoigoo ajilluulj sur hvn guai
2020-03-13
Handiv garduulah azillagaa yavagdaz bn l daa
2020-03-13
БОЛЬЖ YЗ. ХЭЗЭЭ ЮУ ЯРИХАА МЭДЭХГУЙ БАЙЖ БОЛДОГГУЙ ЮМ
2020-03-13
м.энхболдын багийнхан хятад аавдаа тусалжээ
2020-03-13
yasan ih us honzon be hnzognoj duusdaggui ee tolgoigoo ajilluulj sur hvn guai
БОЛЬЖ YЗ. ХЭЗЭЭ ЮУ ЯРИХАА МЭДЭХГУЙ БАЙЖ БОЛДОГГУЙ ЮМ
Хандив гардуулах ёслолын ажиллагаа болсым биз дээ...
2020-03-13
Handiv garduulah azillagaa yavagdaz bn l daa
irgen:
amlasan 30 myangan honio heseg hesgeer ni avaachij ogooch neg moson 30 myangiig achihgui bizdee
2020-03-13
Туяа:
Тусламж үзүүлэх нь зөв тэгэхдээ энд байгаа нэг сайд та явж ажлаа хийнэ үү. Ховоор биш Сэтгэлээр ажлаа хийхийг танаас уриалж байна. Цаана чинь таны мэдлийн гол гол эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилтнууд өдөр шөнөгүй нойр хоолгүй цалин мөнгөгүй жинхэнэ СЭТГЭЛИЙН ДУУДЛАГААР зохих хууль дүрэм журмын хүрээнд зүтгэж байна. Тиймээ Монголынхоо нэрийг төсөв мөнгөгүйч гэсэн Дэлхийд гаргаж буй эрдэмтэн мэргэд, инженер техникийн ажилчдаа баярлалаа
2020-03-13