Худал мэдээлэл түгээсэн иргэнд хариуцлага хүлээлгэнэ
2020-03-13

Олон нийтийн дунд цахим хуудас ашиглан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Үхрийн нуруу, сээр, хааны цул мах 20000” гэсэн махны үнийн зураг тавьсан, үүнийгээ засаж, фотошопоор завсарласан зургийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээллийг түгээсэн байна. Энэхүү худал мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, үнийг хөөрөгдөх нөхцөл байдал үүсгэсэн байна.

Худал мэдээлэл түгээсэн иргэнийг олж тогтоон, холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Shuud.mn
Сонин хачин
голд нь ортол торго, зуу ташуурд малуудыг
2020-03-14
Ер нь энэ сошиалаар худал мэдээлэл тараахыг бүр таслан зогсоох хэрэгтэй. Онц байдал зарласан хүнд өвчин хурдацтай тархаж байгаа үед хамгийн их хор үр дагавартай юм шүү. Иргэд энэ бүхнийг ойлгож байх хэрэгтэй.