COVID-19: Трамп ОНЦ БАЙДАЛ зарлалаа
2020-03-14

 

 

Титэм вирусийн тархалтын аюул заналтай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлалаа.

 

Онц байдлын горим тогтоож байгаа талаар тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 

 

Трампын өгүүлснээр, онц байдал тогтоосноор холбооны болон орон нутгийн эрх баригчид тахлын нөхцөлд үйл ажиллагаагаа нарийн уялдуулах, зохицуулах боломжтой болох гэнэ.

 

Түүнчлэн эмч нар ирэх долоо хоногийн эхээр нэмэлт хагас сая оношилгооны тест, энэх сарын туршид таван сая тест хүлээн авна гэж Трамп мэдэгдээд гэхдээ эдгээр тестийг ашиглах хэрэг гарахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

 

Мөн онц байдал тогтоох зарлиг гарснаар Эрүүл мэндийн сайд зарим хууль, журмаар хязгаарлагдахгүйгээр эрх мэдэл нь өргөжиж, ингэснээр шинээр эмнэлэг нээх явцыг хурдасгах, шинэ төрлийн эмчилгээний арга турших зрэг шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой болно гэж Трамп онцолсон байна.

 

АНУ-д ийнхүү онц байдал зарласнаар Үндэсний ядууралтай тэмцэх сангаас 50 тэрбум ам.долларыг титэм вирустэй тэмцэхэд зориулан гаргах, муж болон орон нутгийн захиргаануудын үйл ажиллагааг үр дүнтэй уялдуулах боломжтой болж байгаа юм.

 

Тус улсын зарим мужид вирусийн тархалтын хурдыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний дотор дунд сургуулиудыг хааж, олон нийтийн цугларалат, спортын арга хэмжээнүүдийг хориглосон.

 

Одоогоор АНУ-д шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан тохиолдол 1700 бүртгэгдсэн бөгөөд 40 хүн нас баржээ.

 

Энд дуулгахад, Вашингтон дахь Олон улсын валютын сангийн төв байрны ажилтан титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдсон талаар баасан гаригт ОУВС-ийн төлөөлөгч мэдэгдэж байлаа. Улмаар тус сангийн ажилтнуудыг дараагийн шийдвэр гарах хүртэл гэрээс нь ажиллуулахаар болжээ.

 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Арьс өнгөөр ялгаварлах азийнханг гадаад оронд зорчихад их асуудалтай болж байнадаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй
2020-03-15
АНУ-ын Нью-Йорк хотноо танхай этгээд тус улсад суралцдаг Солонгос эмэгтэй оюутныг маск зүүгээгүй хэмээн зоджээ. Энэ нь коронавирусийн халдвараас болж хятад солонгосыг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсны нэг жишээ хэмээн Өмнөд Солнгосын хэвлэлүүд бичжээ. 23 настай оюутан бүсгүй өнгөрсөн Мягмар гаригт Манхэттен дүүргийн дунд орших нэгэн барилга руу орох гэж явахдаа халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд нь тухайн оюутны суралцдаг хэлний дамжаа байрладаг байранд амьдардаг аж. Хохирогчийн мэдүүлснээр халдлага үйлдсэн этгээд “Чиний маск чинь хаана байна? Чи муу Хятад коронавирус авчирлаа” хэмээн түүнийг үсдэж, нүүр рүү нь цохисон аж. Хохирогч бүсгүй эрүү нь мултарсан байж болох гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг Нью-Йорк хотын үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн шалгаж байна.
2020-03-14
Улс үндэсний эрх ашиг нэг хүний ам насны асуудал гэж үзэж бна үйлс бүтэг
2020-03-14
ZOCHIN:
TRAMP HYTADAAS SURALTC. IRGEDDEE HAIRTAIL BOL HUDLAA BITGII SURJIGNE
2020-03-14